Бээжингийн АИХ-ын танхимд XIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы нээлтийн хурал Гуравдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт болно. Хятадын Төв радио телевиз хурлыг газар дээрээс нь шууд дамжуулна.
Хурал эхлэхийн өмнө "Төлөөлөгчийн коридор"-ын ярилцлагын үйл ажиллагаа явагдах бөгөөд БХАТИХ-ын зарим депутатыг урьж ярилцлага өгөх юм.
Нээлтийн хурлын дараа "Сайдын коридор"-ын ярилцлагын үйл ажиллагаа болж, хуралд оролцсон Төрийн зөвлөлийн холбогдох яам, хорооны удирдлагыг урьж, ярилцлага хийнэ. Хоёр ярилцлагыг Хятадын Төв радио телевиз мөн шууд дамжуулна.





























































