
УТЗЗ-ний XIV удаагийн БХХ-ны анхдугаар чуулган 03-р сарын 04-ний өдрийн 15:00 цагт Бээжингийн АИХ-ын танхимд нээгдэж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин болон нам, төрийн бусад удирдагчид нээлтийн хуралд оролцлоо.
УТЗЗ-ний XIII удаагийн БХХ-ны дарга Ван Ян УТЗЗ-ний XIII удаагийн БХХ-ны Байнгын хорооны нэрийн өмнөөс ажлын тайлан хийсэн байна.
Ван Ян хэлэхдээ "ХКН-ын XIХ их хурлаас хойших таван жил бол ер бусын таван жил болно. Дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хороо Хятадын ард түмнийг эв нэгтэй удирдан олон улсын будилаантай байдал болон төрөл бүрийн эрсдэлийг даван гарч чинээлэг нийгмийг товлосон хугацаанд нь бүх талаар байгуулж, нэгдүгээр зуун жилийн тэмцлийн харалтаа биелүүлэн, нам төрийн үйл хэрэгт олны анхаарлыг татсан чухал амжилт олж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх түүхэн үйл явцад орсон" гээд 7 талаар УТЗЗ-ний XIII удаагийн БХХ-ны ажлыг тайлагнаж, хойшдын ажлын талаар санал санаачилга дэвшүүлсэн байна.
Уг хурал 7 хоног үргэлжлэх ба 03-р сарны 11-ний өдрийн үдээс хойш хаалтаа хийнэ. Хурлаар УТЗЗ-ний БХХ-ны ажлын тайлан, санал дэвшүүлсэн ажлын байдлын тайланг хянан хэлэлцэж, XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-д сул оролцон Засгийн газрын ажлын тайлан тэрчлэн бусад холбогдох тайланг хэлэлцэнэ. Мөн УТЗЗ-ний дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэж батална. УТЗЗ-ний XIV удаагийн БХХ-ны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүдийг сонгоно.





























































