XIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 05-нд нээлтээ хийх бол 13-ны өдөр хаалтын хурлаа хийнэ.
Чуулганы хэлэлцэх хөтөлбөрт Засгийн газрын ажлын тайлан, “БНХАУ-ын хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл /Өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/, Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төсөл, Төрийн байгууллагын гишүүдийг сонгох, томилох зэрэг 9 хөтөлбөрийг хянан хэлэлцэнэ. Тухайлбал:
Нэг. Засгийн газрын ажлын тайлан
Хоёр. Төлөвлөлтийн тайлан ба төсөл
Гурав. Төсвийн тайлан ба төсөл
Дөрөв. БХАТИХ-ын Байнгын хорооноос өргөн дэвшүүлсэн "БНХАУ-ын хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл
Тав. БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан
Зургаа. Ардын дээд шүүхийн ажлын тайлан
Долоо. Ардын дээд прокурорын газрын ажлын тайлан
Найм. Төрийн зөвлөлийн бүтцийн өөрчлөлтийн төсөл
Ес. Төрийн байгууллагын гишүүдийг сонгох, томилох шийдвэрийг хянан хэлэлцэх юм.
Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.





























































