
УТЗЗ-ийн XIV удаагийн БХХ-ны анхдугаар чуулган 03-р сарын 04-ний өдрийн 15:00 цагт Бээжингийн АИХ-ын танхимд нээгдэж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин болон нам, төрийн бусад удирдагчид нээлтийн хуралд оролцлоо.

Тус хурал 7 хоног үргэлжлэх ба 03-р сарны 11-ний өдрийн үдээс хойш хаагдана. Хурал УТЗЗ-ний БХХ-ны ажлын тайлан, санал дэвшүүлсэн ажлын байдлын тайланг хянан хэлэлцэж, XIV сонгуулийн Бүх Хятадын АТИХ-д сул оролцон Засгийн газрын ажлын тайлан тэрчлэн бусад холбогдох тайланг хэлэлцэнэ. Мөн УТЗЗ-ний дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэж батална. УТЗЗ-ний XIV удаагийн БХХ-ны дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, байнгын хорооны гишүүдийг сонгоно.
































































