Нам ба улс орон шинжлэх ухаан, боловсролын үйлсэд маш их ач холбогдол өгдөг нь Хятад үндэстнийг хөгжил дэвшлийн замд оруулаад зогсохгүй шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн үеийг бий болгосон.
Шинжлэх ухаан, боловсролын салбарын ажилчдын ажил мэргэжил нь улс орны хөгжил цэцэглэлттэй нягт холбоотой гэж Шюэ Чикүнь үзэж байна. 2013 онд Шюэ Чикүнь Чинхуа их сургуулийн судалгааны багийг удирдан туршилтаас квантын аномаль Холл эффектийг олж илрүүлэн, олон улсын квант физикийн салбарт шинжлэх ухааны томоохон нээлт хийж, 2018 оны байгалийн шинжлэх ухааны үндэсний шагналын тэргүүн байрыг хүртжээ. Шюэ Чикүнь:
- Хятад улс аажмаар цэцэглэн хөгжиж, хүчирхэгжиж байгаа нь шинжлэх ухааны оргилд гарч, дэлхийн шинжлэх ухааны асуудалд нөлөөлөхүйц хүчтэй дэмжлэг, сайн нөхцөлийг бидэнд олгож байна гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Ирээдүйтэй нүүр тулж, түүхэн ховор тохиолдсон энэ боломжийг улам нандигнаж, шаргуу хөдөлмөрлөн, шинжлэх ухааны судалгааны ололт амжилтаар эх орондоо хариулах болно гэж хэлэв





























































