XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулган 03 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнө 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Гадаад Хэргийн Сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ы асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хятад, Оросын харилцааны талд “Хятад, Оросын харилцаа бол эвсэл, бүлэглэл байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглээгүй харилцаа юм”.
- Зарим орон Хятад, Оросын харилцааг хүйтэн дайны эвслийн өнцгөөс харах дадал зуршилтай байдаг. Хятад, Оросын харилцаа бол эвсэл, бүлэглэл байгуулахгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглээгүй харилцаа юм. Энэ нь дэлхийн аль ч улс оронд аюул занал учруулдаггүй бөгөөд ямар ч гуравдагч этгээдэд саад учруулж, өдөөн хатгадаггүй. Хятад, Оросын хамтын хүчин чармайлтаар олон улсын харилцаанд дэлхийн олон талт байдал, ардчилалд түлхэц болж, дэлхийн стратегийн тэнцвэрт байдал, тогтвортой байдал баталгаажих болно. Дэлхий дахин хэдий чинээ их ээдрээ будилаантай байна Хятад, Оросын харилцаа төдий чинээ тогтвортой урагшлах ёстой.





























































