XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулган 03 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнө 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Гадаад Хэргийн Сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ы асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- АНУ-ын талын "өрсөлдөөн" гэж нэрлэгддэг нь бүхэл бүтэн хориг, дарлал юм. АНУ-ын зүгээс дүрэм журмыг мөрдөх ёстой гэж ярьдаг. Хэрэв олимпын гүйлтийн зам, талбай дээр гүйж буй хоёр тамирчнаар жишээ авч ярихад нэг тал нь хэрхэн хамгийн сайн үр дүнд хүрэхээ боддоггүй, харин үргэлж нөгөө талыг яаж унагаах уу гэж боддог. Энэ бол шударга өрсөлдөөн биш, харин хорон санаатай мөргөлдөөн юм. АНУ-ын тал Хятад, АНУ-ын харилцаанд "харуул нэмэх", "зөрчилгүй" байхыг хүсэж байна гэдэг. Үнэндээ Хятад улсыг өдөөн хатгаж, хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг хүсвэл бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.
Хэрвээ АНУ-ын тал жолоогоо татахгүй, буруу замаар явсаар байвал ямар ч харуулууд уналт, нуралтыг зогсоож чадахгүй бөгөөд энэ нь гарцаагүй мөргөлдөөнд хүрэх болно. Сүйрлийн үр дагаврыг нь хэн үүрэх вэ?!
Ийм өрсөлдөөн бол хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол, тэр ч бүү хэл хүн төрөлхтний ирээдүй, хувь заяагаар тогтож байгаа хэрэг. Хятад улс үүнийг эрс эсэргүүцдэг. АНУ нь улсаа дахин агуу болгох хүсэлтэй ч бусад орны хөгжлийг хүлцэн тэвчих ач ивээлтэй байх ёстой. Хориглол, дарангуйлал нь Америкийг агуу болгохгүй, Хятадын сэргэлтийг ч зогсоохгүй.





























































