XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулган 03 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнө 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Гадаад Хэргийн Сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ы асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- “БНХАУ-ын Үндсэн хууль”-ийн оршлоос 2 өгүүлбэр иш татаж эхлүүлмээр байна. Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг. Эх орны нэгдлийн үйлс бол Тайваний ахан дүүсийг багтаасан Хятадын ард түмний ариун үүрэг хариуцлага юм. Тайваний асуудлыг шийдвэрлэх нь хятадуудын өөрийн хэрэг бөгөөд ямар ч улс хөндлөнгөөс оролцох эрхгүй.
Бид бол нэг гэр бүлийнхэн. Бид нэг гэр бүлийн хүмүүсийн хувьд эх орноо хамгийн агуу чин сэтгэл, хамгийн их хүчин чармайлтаар амар тайван нэгтгэхийг үргэлжлэн биелүүлэх болно. Үүний зэрэгцээ шаардлагатай бүх арга хэмжээг авах боломжийг хадгална. Хятадын “Салан тусгаарлахын эсрэг үндэсний хууль”-д энэ талаар маш тодорхой заасан байна. Хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний үндэсний эрх мэдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хатуу шийдэмгий, тууштай хүсэл эрмэлзэл, хүчтэй чадварыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй.
"Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах үзэл нь Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд нийцэхгүй байна. Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд бодит аюул занал учруулж байгаа нь "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлагч хүчнүүд. Тайваний энх тавныг хамгаалах нь “Нэг Хятад”-ын зарчим. Тайваний асуудлыг сайн зохицуулахгүй бол Хятад, АНУ-ын харилцаа ч гуйвах болно.





























































