XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулган 03 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнө 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Гадаад Хэргийн Сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ы асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
АНУ-ын “Энэтхэг, Номхон далайн бүс дэх стратеги”-ийн талд “Украин маягийн хямрал Азид давтагдах ёсгүй”. Сүүлийн үед бүс нутгийн орнуудын олон удирдагч АСЕАН нь гаднын ямар ч хүчний төлөөлөгч болж чадахгүй, том гүрнүүдийн тоглоомын шуугианд унаж болохгүй гэж байсан. Ази тив хамтран ажиллаж, хамтдаа хожих индэр болохоос биш геополитикийн тэмцлийн бааз байх ёсгүй. Ази тивд хүйтэн дайн өдөөхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Украин маягийн хямрал Азид давтагдах ёсгүй.





























































