XIV сонгуулийн БХАТИХ-ын I чуулган 03 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнө 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Гадаад Хэргийн Сайд Чинь Ган “Хятадын гадаад харилцааны бодлого ба гадаад харилцаа"-ы асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хятад, Европ нь хоёр том соёл иргэншил, хоёр том зах зээл, хоёр том хүч юм. Хятад, Европын харилцааг хөгжүүлэх нь стратегийн ашиг сонирхолд тулгуурласан бие даасан сонголт юм. Хятад, Европын харилцаа нь гуравдагч этгээдэд зорилтот бус, хамааралгүй, захирагдахгүй. Нөхцөл байдал яаж ч хөгждөг байсан Хятад улс ямагт Европыг иж бүрэн стратегийн түнш гэж үзэж, Европын интеграцчилалыг дэмждэг. Европ Украины дайны хүнд хэцүү үеийг амсаж, зовлонгоос сургамж авч, стратегийн тусгаар тогтнол, урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг жинхэнэ утгаар нь ухаарсан гэж найдаж байна.





























































