Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлттэй Хятад бол Монголын хөгжлийг дэмжих алтан түлхүүр

Нээлттэй Хятад бол Монголын хөгжлийг дэмжих алтан түлхүүр

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон 70 гаруй жилийн турш хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа нь Хятадын хөрш орны гадаад бодлогын тод томруун зүүлтийг бичсэн бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Монголын харилцааг "Алтаар ч солихгүй сайн хөрш" хэмээн дотно нэрлэжээ. У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш Ши Жиньпин даргатай богино хугацаанд олон удаа уулзсан бөгөөд эдгээр уулзалтууд нь Хятад, Монгол хоёр орны хооронд өндөр түвшний ойр дотно солилцоо хийх найрсаг уламжлалыг үргэлжлүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг дээд түвшинд хөгжсөнийг тусгасан юм. Хятад, Монгол хоёр улс бие биенийхээ чухал хөрш бөгөөд хятад, Монголын урт хугацааны тогтвортой сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааны харилцааг хадгалах нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс "найрсаг, чин сэтгэл,хүртээмжтэй, хүлээцтэй байдал" гэсэн ойлголт, хөрштэйгөө эелдэг байж, хөрштэйгөө хамт байх гэх дипломат бодлогыг баримталж, Хятад, Монгол хоорондын найрамдал, харилцан итгэлцэл, эрх ашгийг нэгтгэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Хоёр тал тахлын эсрэг гар нийлж, бие биедээ туслан, "Хонины хариу цай" хэмээх сайхан түүхийг Хятад, Монгол хоёр улс шинэ эринд урам зоригтойгоор бичиж ирсэн билээ. Энэ нь Хятад, Монголын уламжлалт найрамдал нөхөрлөлийг харуулсан төдийгүй олон улсын дипломат харилцааны шинэ төрлийн бодит дүр зураг болж, Хятад, Монголын олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, бэхжиж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болгож байна.

Илүү сайхан амьдрахыг эрмэлзэж, тэмүүлж байгаа нь Хятад, Монголын ард түмний нийтлэг мөрөөдөл юм. Одоогийн байдлаар Хятад улс "Бүс ба зам" санаачилгыг "Талын зам" санаачилгатай уялдуулах, дэлхийн хөгжлийн санаачилгыг Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулах, Хятадын "Хоёр алхам" стратегийн зорилтыг Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах, энэ гурван хөдөлгүүрээр дамжуулан Хятад-Монголын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлж байна. Дээр дурдсан Хятад, Монголын санаачилга нь харилцан уялдаатай, хувь заяагаа хамтган, өндөр түвшний харилцан уялдаатай байж, бүс нутгийн хөгжлийг үр ашигтайгаар дэмжих, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжих бат бэх баталгаа болж байна.

 

(Тоймч: Ашид, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сэтгүүл зүй, сурталчилгааны сургууль)

 

Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:2299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7