Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ аяны шинэ амжилт

Шинэ аяны шинэ амжилт

      ХКН-ын XX их хурлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эхний жил, шинийг бүтээх ирээдүйн хүсэл тэмүүлэлээр бялхсан шинэ аяны гараан дээр 2023 оны Хятадын "Хоёр чуулган” ардчилал, эв нэгдэл, ажил хэрэгч, хөгжил дэвшлийн яруу сайхан уянгыг хөглөн ёслол төгөлдөр болж өнгөрсөн нь дэлхий нийтийн анраалыг ихэд татлаа. 

Дарга Ши Жиньпинээр цөм болгосон шинэ ээлжийн төрийн удирдлага анх удаагаа түмний хараанд орсон нь сая сая Хятадын ард түмний зөв сонголт төдийгүй дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын төв хороонд хүлээлгэсэн үнэ цэнтэй хүнд найдвар юм. Үүнчлэн энэ нь Хятадын түүх, Хятадын намын түүхэнд аугаа их цаг мөч болж тэмдэглэгдэх нь гарцаагүй юм.

      ХКН-ын ХХ их хурал нь социализмын орчин үеийн улсыг бүх талаар цогцолоон байгуулах, Хятадын олон үндэстнийг агуу их сэргэн мандалд хүргэх аугаа их зураг төслийг зурсан. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын өвөрмөц онцлог бүхий социализм нь шинэ эрин үед орж, дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын ТХ нам, төрийн үйл хэрэгт түүхт чанартай өөрчлөлт гаргаж, Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандалтыг урьд өмнө гараагүй түүхэн хөгжлийн шатанд оруулсан амжилтад хүргэсэн байна.

     Өнгөрөгч таван жилийн турш дэлхийн өөрчлөлт хурдсаж, цар тахлын халдварт өвчний нөлөө, дотоодын эдийн засгийн уналт зэрэг олон талын сорилт өрсөөлдөөнийг дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын ТХ-ны чанга удирдлагын дагуу даван туулж, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд ахиулсан амжилт гаргасан бөгөөд шинжлэх ухаан технологийн салбарт элбэг амжилт гаргаж, дэд бүтэц илүү боловсронгуй, өөрчлөлт шинэчлэлт тасралтгүй гүнзгийрэн, экологийн орчин мэдэгдэм сайжирч, иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж, товлосон хугацаандаа чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоон байгуулсан байна. Түүнчлэн анхны зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтын шинэ аяныг нээсэн байна.  

    Дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын шинэ ээлжийн ТХ анхны зорилго, хүнд даалгавраа баттай ухамсарлаж, иргэдээ удирдан дагуулж, их эрч хүчтэй ажиллахаар бэлэн болоод байгаа юм. Үүнд: Хятад улс цар тахлаас сэргийлэх бодлогод өөрчлөлт оруулсаны дагуу эдийн засгийн амьд эрч хүч аажмаар сэргэж, цаашид тогтвортой өсөлт, тогтвортой ажил эрхлэлт, барааны үнийг тогтворжуулах зэрэг ажлыг идэвхтэй сайн хийж, эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулан, өндөр чанартай өсөлтийг ахиулна. Үүнчлэн иргэдийн амьжиргааг тогтвортой сайжруулах ба нийгмийн тогтвортой байдлыг бүх талаар ханган, социализмын орчин үеийн улсыг бүх талаар цогцлоон байгуулах шинэ нөхцөл байдлыг хангах болно. 

     Хүсэл мөрөөдлөөр бялхсан хөгжлийн шинэ харгуйд сая сая Хятадын ард түмний хүсэл мөрөөдөл ба хүсэл тэмүүллийг төрийн хөгжлийн дээд зиндааны зураг төсөлд хамруулж, иргэдээ дайчлан арьдчилсан баян хүчирхэг иргэншсэн үзэсгэлэнт сайхан социализмын орчин үеийн хүчирхэг орныг цогцлоон байгуулахад итгэл төгөлдөр байгаа ажээ.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:2150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7