Дарга Ши Жиньпин XIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хуралдааны Жянсу мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр “Өндөр чанартай хөгжил бол социалист орчин үеийн улсыг бүх талаар цогцлоон байгуулах тэргүүн чухал үүрэг мөн” хэмээн онцолсон байдаг.
2023 оны 02-р сард үйлдвэрлэлийн салбар өмнөх сарынхаас 2.5 хувиар илүү өссөн бөгөөд энэ нь аж үйлдвэр аж ахуйн нэгжүүд үе шаттайгаар сэргэж байгааг тодорхойлж байгаа аж. 03-р сарын 08-ны өдрийн байдлаар энэ жилийн бүх Хятадын түргэн илгээмж 20 тэрбум ширхгийг давсан нь 2022 оныхоос 20 тэрбум гаруй ширхэг зарагдсан хугацаанаас 6 хоног түрүүлсэн байна. Сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд Хятадын эдийн засгийн тогтвортой сайн сайхан хөгжлийн чиг хандлага, өндөр чанартай хөгжилд шинэ ахиц гарч байгаа юм байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 120 мянган тэрбум юанийг давж, дэлхийд 2-р байрыг эзэлж, дэлхийн шинийг бүтээх үзүүлэлт 34-рт байснаа 11-р байрыг эзэлж, бараа бүтээгдэхүүний худалдааны 1-р том гүрний байр суурь илүү дээшилжээ. Эдийн засгийн чанарын үр ашгийг дээшлүүлэх, тоо хэмжээг оновчтой нэмэгдүүлэх нь өндөр чанартай хөгжлийн дотоод шаардлага юм.
Энэ жилийн хөгжлийн гол зорилтын хүрээнд Засгийн газрын ажлын тайлад ДНБ-ний өсөлтийг 5 хувиар нэмэгдүүлэх зорилтыг дурдсан нь ХКН-ын Төв хороо, Төрийн Зөвлөлөөс эдийн засгийг бүхэлд нь сайжруулах эрч хүчийг харуулсан байна. Хөгжлийн бүх явцад чанар чансааг нэгдүгээрт, үр ашгийг хамгийн тэргүүнд тавихыг ямагт баримталж, чанар чансааг хөөцөлдөж, чанарыг илүү сайн зохицуулж, чанарыг үр дүнтэй дээшлүүлэн, тоо хэмжээг оновчтой нэмэгдүүлбэл сая эдийн засгийн бодит хүч, улсын ерөнхий хүч ба иргэдийн амжиргааг илүү сайжруулж чадна.





























































