Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлттэй Хятад улс дэлхийд ашигтай

Нээлттэй Хятад улс дэлхийд ашигтай.

Нээлттэй хөгжлийн үзэл баримтлалын удирдлага дор Хятадын эдийн засаг, худалдааны бүтэц байнга сайжран, дотоодын болон олон улсын хөгжил илүү зохицолтой болж, хөгжлийн үр жимс, ашиг тус нь аажмаар дэлхий дахинд хүрч байна. Энэ жил "Бүс ба зам" санаачилгыг дурдсаны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс нээлтийн үйл ажиллагаанд шинэ амжилт гаргалаа. "Бүс ба Зам" санаачилга нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон нийтийн бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны платформ болж байна.

Өнгөрсөн арван жилийн эргээд харахад "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт эрч хүчтэй хөгжиж, Хятад улс дэлхийн 151 улс орон, олон улсын 32 байгууллагатай "Бүс ба зам"-ын 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, зам дагуу орнуудтай хийх худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, зам дагуух улс орнуудад шууд хөрөнгө оруулалтыг 80%-иар нэмэгдүүлжээ. Дэлхийн банкны мэдээлснээр, "Бүс ба зам" санаачилга нь 2030 он гэхэд дэлхийн 7.6 сая хүнийг туйлын ядуурлаас гаргахад тусламж үзүүлж, 32 сая хүнийг дунд зэргийн ядуурлаас гаргахад тусламж үзүүлэх юм байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд Хятад улс өндөр түвшний нээлтийг тасралтгүй дэмжиж, үүний зэрэгцээ дэлхийн нээлт, хөгжилд түлхэц, итгэл найдварыг оруулжээ. Өнөөгийн байдлаар олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байж, хүн төрөлхтөнд нийтлэг олон сорилт тулгарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг улс төрийн харилцан итгэлцэл, илүү сайн хамтын ажиллагааны механизм, илүү уялдаа холбоог эрэлхийлэх шаардлагатай байна. "Бүс ба Зам" санаачилга Хятадаас үүсэлтэй. Гэвч боломж, ололт амжилт нь дэлхий дахиных.

Ирээдүйгээ бараалахад гэрэл саруул байгаа ч бидний ажил үйлс хүнд хэвээр байна. Энэ нь бидэнд улам их чармайлтыг шаардаж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг дэмжин гүнзгийрүүлж, бэхжүүлж, өндөр түвшиний нээлтийг улам тогтвортой ирээдүйтэй болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоон, дэлхий засаглалыг сайжруулахад Хятадын мэргэн ухаан, Хятад төслийг өргөн барих болно.

Зохиогч:Гэрэлт
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:2519
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7