Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өндөр чанартай хөгжлийг гуйвшгүй дэмжинэ

“Шинэ аяндаа бид эрин үе, түүх, ард түмэндээ тохирсон амжилтыг бүтээх ёстой ” гэж Хятад улсын дарга Ши Жиньпин 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр илтгэлдээ дурдсан юм.

 Энэ нь бүх улсын үндэстнүүдийн ард түмний хүчирхэг улс орноо байгуулах, үндэстний сэргэн мандалтын шинэ аянд шаргуу хөдөлмөрлөж зоригтой урагшлахад эрч хүч болсон юм.

Хөгжил бол улс орны сэргэн мандалтын тэргүүн чухал явдал, харин чанартай бүтээн байгуулалт нь орчин үеийн социалист улс орныг цогцоор нь байгуулахын нэн тэргүүний зорилт юм. Хоёр чуулганы үеэр дарга Ши Жиньпин чанартай бүтээн байгуулалтад анхаарах дөрвөн чухал талыг дурдсан. Энэ нь өндөр чанартай хөгжлийг ахиулах цорын ганц арга зам, стратегийн үндэс, зайлшгүй шаардлага, эцсийн зорилгыг системтэйгээр тодруулж, өндөр чанартай хөгжлийг дэмжих, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг шинэ замд ахиулах үндсэн удирдамжийг тодорхойлж өгсөн байна.

Чанартай хөгжлийг гуйвшгүй ахиулахын тулд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй байдлаар хөгжлийг урагшлуулах хэрэгтэй. Бид хөгжлийн шинэ хэв маягийг бий болгохыг түргэсгэх стратегийн үндсийг тууштай барьж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх стратегийн хэрэгжилтийг нийлүүлэлтийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхтэй уялдуулан, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, бодит эдийн засгийн өсөлтөд анхаарал хандуулахыг шаардах ёстой. Мөн өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгох, өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжихэд тавигдах шаардлагын дагуу чухал салбаруудын шинэчлэлийг гүнзгийрүүлэн сайжруулж, орчин үеийн дэд бүтцийн тогтолцоо, зах зээлийн өндөр стандартын тогтолцоог бий болгон чанартай хөгжлийг хамтдаа дэмжин нэн гэгээн саруул ирээдүйгээ байгуулъя!

Зохиогч:Чэнь Тана
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:2608
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7