Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэчлэлийн шинэ аянд тэмүүлнэ

Шинэчлэлийн шинэ аянд тэмүүлнэ.

2023 оны 03-р сарын 10-ны өдөр дэлхий нийтийн анхаарлыг татсан өдөр бөгөөд Хятадын түүх болон ХКН-ын түүхэнд тэмдэглүүштэй өдөр юм. XIV удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар хурлаар улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 2952 төлөөлөгч олон зуун сая хүний итгэлийг дааж, сонголтоо хийж, шинэ удирдагчаа сонголоо. Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонгов. XIV сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар нөхөр Хан Жэн сонгогдов. Энэ нь олон зуун сая хүний ​​сонголт, олон зуун сая хүний ​​хүсэл эрмэлзэл, Намын төв хорооны гол цөм болсон Ши Жиньпинд өгсөн асар их итгэл юм.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Намын төв хороо бүх нам, бүх арми, бүх үндэстний ард түмнийг ханцуй шамлан, ажил хөдөлмөр эрхлэхэд чиглүүлэв. Бүх талын чинээлэг нийгмийг цогцлоох түүхэн даалгавар нь нэгдүгээр зуун жилийн зорилтоо биелүүлж, Хятадын ард түмнийг Хятадын онцлогтой социализмын шинэ эринд хөтлөв. Өнгөрсөн арван жилд намын их шинэчлэлийг ахиулж, Хятад маягийн орчин үеийн хөгжилд хүрч, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг ахиулжээ. Намын түүх, Хятадын түүх, өөрчлөлт нээлтийн түүх, социалист хөгжлийн түүх, Хятадын үндэстний хөгжлийн түүхэнд чухал үйл явдал болжээ.

Хятад маягийн шинэчлэлийн замд, ХКН-ын Төв хороо үндсэн эрхэм зорилгоо хэзээд марталгүй, хүнд үүрэг хариуцлагаа үүрч, улс орноо илүү хөгжүүлнэ гэдэгт Хятадын ард түмэн бат итгэлтэй байна.

Ард түмний сонголт бол ард түмний итгэл. Шинэ төв хороо нь эх орондоо үнэнч, ард түмэндээ үнэнч, иргэдийн асар их итгэлийг дааж, ард түмнээ эв нэгдэл, тэмцэлд хөтлөн, шаргуу хөдөлмөрлөж, хөдөлгөхөд чиглэнэ. Чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй орчин үеийн социалист гүрнийг байгуулахын төлөө тууштай зүтгэнэ!

Зохиогч:Фань Лижюнь
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2422
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7