Хятад улс нь дэлхийн хэмжээнд цөлжилтийн талбай хамгийн өргөн, нөлөөлөгдөж буй хүн амын тоо хамгийн олон, шар шуурганы сөрөг нөлөөгөөр хамгийн хүнд улс орны нэгэн болно. Урт хугацаанд Хятад улс цөлжилтийг сэргийлэн засах ажлыг стратегийн хүнд чухал ажил үүрэгт хамруулж, цөлжилтийн эсрэг өндөр үр бүтэмжтэй цуврал арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн. Онцгойлон ХКН-ын арван наймдугаар их хурлаас хойш “Уул ус бол үнэлж баршгүй эрдэнэ” гэдэг үзэл баримтлалыг чанд баримталж, уул, ус, ой, тариа, нуур, бэлчээр, элс зэргийг нэгтгэсэн хамгаалалт ба системчилсэн засаглалын арга хэлбэрийг хэрэгжүүлж, экологийн орчныг бүх талаар хамгаалж, цөлжилтөөс сэргийлэх ажил үр дүнд хүрсэн байна. Түүнчлэн Хятад улсын онцлог бүхий цөлжилтөөс сэргийлэн засах замыг баримталснаар цөлжилтийн ажил түүхэн чанартай эргэлт гарч, экологийн хамгаалалт ба иргэдийн амьжиргааг сайжруулах сайн сайхан эргэлтийн харьцааг бий болгосон байна.
ХКН-ын ХХ их хурлаар “Уул ус бол үнэлж баршгүй эрдэнэ” гэх үзэл баримтлалыг бат чанд баримтлан хэрэгжүүлж, хүн ба байгаль эе зохицонгуй хамтдаа орших өндөрлөгөөс үйл ажиллагааг төсөвлөх хэрэгтэй гэж онцолсон байдаг. 1960 оноос 1980 он хүртэл Хятад улс жил болгон шар шуурганд өртөх өдөр 20-иос илүү байсан нь 2010 оноос хойш таван өдрөөс бага болсон бүртгэлтэй. “НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенц ”-ийн хэрэг гүйцэтгэх ерөнхий нарийн бичгийн дарга Ибрахим Ти:
- Хятад улс бол цөлжилтөөс сэргийлэн засах салбарт томоохон амжилт гаргаж, олон улсын нийгэмлэгийн хамт туршлага сургамжаа хуваалцаж, цэвэр сайхан дэлхий нийтийг бүтээн байгуулахад Хятадын оюун ухаан ба төсөл хөтөлбөрийг хангаж байна.
Дарга Ши Жиньпин:
- Цөлжилтөөс сэргийлэн засах гавьяа зүтгэл нь өнөө үед мянга мянган жилд ашиг хүртээх агуу их үйлс юм гэж хэлэв. Цөлжилттэй тэмцэх нь урт хугацааны, хүнд хэцүү үүрэг хэвээр байна. Шинэ эрин үед цөлжилтөөс сэргийлэн засах судалгааны ажлыг дээд хэмжээнд чухалчилж, экологийн орчныг засах хөтөлбөр арга хэмжээ авч, экологийн цэвэр хөгжил, цөлжилтөөс сэргийлэн засах ажлыг бүх талаар төлөвлөх болно. Гагцхүү ногоон хөгжлийг бат чанд баримталж, байгалийг хүндэтгэн хамгаалж, шинжлэх ухаанаар практик засаглал хийж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах төдийгүй, дэлхийн цөлжилтийн ажилд өөрийн хувь нэмэр оруулах болно.





























































