Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Габоны ерөнхийлөгч Бонготой хэлэлцээ хийв

Ши Жиньпин дарга Габоны ерөнхийлөгч Бонготой хэлэлцээ хийв

  

    Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 19-ны өдөр АИХ-ын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Габоны ерөнхийлөгч Бонготой хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн Хятад-Габоны иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг "Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл" болгон өргөжүүлнэ гэсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Сүүлийн жилүүдэд ноён Ерөнхийлөгчийн удирдлага дор Габон улс өөрийн нөхцөлд тохирсон хөгжлийн замыг идэвхтэй эрэлхийлж, үндэсний тогтвортой байдал, эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарал тавьж, үндэсний бүтээн байгуулалтад чухал амжилт гаргасан. Габоны тал мөн бүс нутгийн интеграцийн үйл явцыг эрчимтэй ахиулж, Африкийн халуун цэгийн асуудлыг идэвхтэй зуучилж, "Нэг ой"дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, саяхан бас Төв Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг тэргүүлж, олон улсын болон бүс нутгийн нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлэв. Габоны үнэнч андын хувьд бид Габон улс янз бүрийн салбарт илүү их ахиц дэвшил гаргаж, "Шинээр хөгжиж буй Габон"-ыг байгуулах стратегийн зорилтоо эртхэн хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэж хэлэв.

Тэрээр мөн:

- Ирэх онд Хятад, Габоны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж байна. Хагас зуун жилийн турш хоёр орны хэдэн үеийн удирдагчдын халамж, удирдлага дор Хятад, Габоны найрамдал хад чулуу мэт бат бөх байсаар ирсэн. Өнөөгийн дэлхий нийтэд тулгамдаж буй томоохон өөрчлөлтийн өмнө Хятад, Габон хоёр тал бие биенээ дэмжиж, хоёр орны нийтлэг ашиг сонирхол, олон улсын шударга ёсыг хамгаалж байна. Хятад, Габоны харилцааг гүнзгийрүүлэн тасралтгүй хөгжүүлж байгаа нь хоёр орны урт хугацааны хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг "Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл" болгон өргөжүүлэхийг санал болгож байна гэж хэллээ.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:5152
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7