Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр Юннань их сургуулийн 100 жилийн ойд зориулан баярын захидал илгээж багш, оюутан, ажилтан, төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ. Ши Жиньпин захидалдаа, сүүлийн 100 жилийн турш Юннань их сургууль Хятадын баруун өмнөд нутагт олон чадварлаг боловсон хүчин бэлтгэж, үндэстний эв нэгдэл, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэсэн байна.
Мөн тэрбээр: Хүчирхэг улс орон, үндэстнүүдийн сэргэн мандалтын шинэ аянд Юннань их сургууль шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалын хүрээнд, ХКН-ын 20-р их хурлын үзэл санаа, боловсролын чиг бодлогыг тал бүрээр хэрэгжүүлж, Хятадын үндэстний олон нийтийн ухамсрыг бэхжүүлэн, хүчирхэг улс орныг байгуулахад шинэ үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэж онцлон тэмдэглэжээ.
Дашрамд өгүүлэхэд, Юннань их сургууль 1922 онд байгуулагдаж, 1923 онд албан ёсоор ашиглалтад орсон, Хятадын баруун хязгаар нутагт байгуулагдсан хамгийн анхны ерөнхийлсөн их сургуулийн нэг юм.





























































