Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад хувийн хэвшлийн эдийн засгийн эрүүл чансаатай хөгжлийг биелүүлэхэд анхаарч байна

Хятад хувийн хэвшлийн эдийн засгийн эрүүл чансаатай хөгжлийг биелүүлэхэд анхаарч байна.

Дэлхийн аль ч улс оронд авч хэлсэн ч  хувийн хэвшил нь эдийн засгийнх нь гол хөдөлгөгч хүч болдог. Хятад улсад мөн ч адил, хувийн хэвшил нь улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд  маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хятадын эдийн засгийн өнөөгийн бодит байдлаас харвал, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Хятадын татварын орлогын 50 илүү хувь, ДНБ-ий 60 илүү хувь, технологи шинэчлэлийн 70 илүү хувь ба хот суурины ажлын байрын 90 илүү хувийг бүрдүүлж байна.  Өнөө Хятад улсад  44 сая 575 мянга гаруй  хувийн хэвшлийн компани аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь Хятадын нийт компани аж ахуйн нэгжийн 92.1 хувийг эзэлж байна. “2022 оны Хятадын 500 хүчирхэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн судалгаа”-наас үзэхэд 2022 онд Хятадын 500 хүчирхэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн орлого өнгөрсөн оныхоосоо 9.13 хувиар нэмэгдэж, судалгааны ажлын хөрөнгө оруулалтаар өмнө 1000-д тооцогдох хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ашиг орлого, хөрөнгийн хэмжээ, экспортын нийт хэмжээ зэрэг олон үзүүлэлт нь бүр өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү хувийн хэвшлийн аж ахуй нэгж нэгэнт Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болж, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийн судалгааны ажлын хөрөнгө оруулалтын дунд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж  60 хувийг эзэлж, энэ нь төрийн өмчит аж ахуй  нэгж болон гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхээс хол илүү бөгөөд ажлын бүтээмж ашиг орлогын хувьд ч  аж ахуйн нэгжүүдийн дундаж түвшнээс өндөр байна.  

Хятад улсын дарга Ши Жиньпин “Хувийн хэвшлийн компани аж ахуйн нэгж ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эрхлэгчдийг өөрийн хүнээр үзэх хэрэгтэй.  Хятадын төв засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгж эрхлэгчдэд сайтар ойлгуулж, хувийн хэвшлийн эдийн засгийн эрүүл чансаатай хөгжлийг биелүүлэхэд итгэл зориг ба хөдөлгөгч хүчээр сэлбэх хэрэгтэй” хэмээн онцолсон байдаг.  

Хятадын хувийн хэвшлийн эдийн засаг багаас том, буурайгаас хүчирхэг болтлоо тасралтгүй хөгжиж, зах зээлийн эдийн засгийн хөгжил, хөдөө тосгоны иргэдийг ажлын байраар хангах, дэлхийн зах зээлийг нээн хөгжүүлэх зэрэг талд чухал ач холбогдол үзүүлсэн юм. Хятадын эдийн засгийн хөгжил гайхамшгийг бүтээж байгаа нь хувийн хэвшлийн эдийн засагтай салшгүй холбоотой юм.

Хувийн хэвшлийн эдийн засаг нь хөгжлийн явц дунд тал талын бэрхшээл сорилттой нүүрлэх нь дамжиггүй юм. Энэхүү байдалд чиглүүлж Хятадын төв засгийн газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ба хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг өөрийн хүнээр үзэж, саад бэрхшээлтэй нүүрлэх үед нь дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Хойшид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийн орчинг сайжруулах талд илүү анхаарч, эрх тэгш өрсөлдөж хөгжих орчинг бүрдүүлж, хууль дүрмийн дагуу тэдний хууль ёсны эрх ашгийг  хамгаалан, хөгжлийг нь үргэлжлэн дэмжих юм. Тэдний ажил олголтыг тогтворжуулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх талд үзүүлэх үйлдэл чадавхыг илүү бадруулан, бүтээмжтэй арга хэмжээ авч, тэдний эрүүл чансаатай хөгжлийг дэмжинэ.

Зохиогч:Хасмөчир
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2408
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7