Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад хэрэглээг сэргээн өргөтгөх ажлыг тэргүүн байранд тавьж байна

Хятад хэрэглээг сэргээн өргөтгөх ажлыг тэргүүн байранд тавьж байна.

Хөрөнгө оруулалт, экспорт, хэрэглээ бол эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гурван чухал хүчин зүйл юм. Хятадын эдний засгийн хөгжлийн явц дунд асар том хэрэглээний зах зээл нь эдийн засгийн өсөлтийг дайчлах чухал хүч бөгөөд дотоодын эрэлт хэрэгцээ эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Холбогдох бүртгэлээс үзэхэд, Хятадын хэрэглээний зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 11 жил дараалан 50 хувийг давсаар иржээ. Цар тахал дэгдэхээс өмнө хэрэглээ нь Хятадын эдийн засгийн нэмэгдлийн гол хөдөлгөх хүч  байсан бол цар тахлын нөлөөгөөр сүүлийн хэсэг хугацаанд зарим салбарын хэрэглээ хумигдсан юм. Өнгөрөгч 2022 оны сүүлчээр Хятад улс халдвар хамгааллын бодлогодоо өөрчлөлт оруулахын зэрэгцээ дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхийн тулд хэрэглээг цаашид сэргээх тухай тогтоол гаргаж, олон газар нутгууд төрөөс хэрэгжүүлж буй хэрэглээг өргөтгөх цогц арга хэмжээг цаашид хэрэгжүүлж, хэрэглээний талон тараах, хямдралтай худалдаа зарлах зэрэг олон арга замаар иргэдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, хэрэглээг сэргээн өргөтгөж, бодит үр дүнд хүрч чадсан юм.

2022 оны 12-р сард болсон Хятадын төвийн эдийн засгийн ажлын хурлаар 2023 оны эдийн засгийн ажлыг байршуулахдаа хэрэглээг сэргээн өргөтгөх ажлыг тэргүүн байранд тавих тухай дурдсан байдаг. Үүнээс гадна энэ оны Хятадын хоёр чуулганаар хийсэн засгийн газрын ажлын тайланд хэрэглээг сэргээн өргөтгөх тухай улам тодорхой дурдаж, ялангуяа авто машины худалдааг дэмжих, хоол үйлчилгээ, соёл, аялал жуулчлал, спорт зэрэг үйлчилгээний салбарын хэрэглээг сэргээн өргөтгөх талаар онцолсон байдаг. Мөн Хятадын боловсруулан гаргасан “Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөө (2022-2035)”-нд хэрэглээг бүх талаар сэргээж, хэрэглээний чанарыг хурдтай дээшлүүлнэ хэмээн дурдсан байдаг.

Хэрэглээ нь иргэдийн амьдралтай шууд холбогдож, эдийн засгийн эргэлт дундах хамаг сүүлчийн хүсэл шаардлага бөгөөд тэр нь үйлдвэрлэл, логистик, хуваарилалтыг холбож байгаа зангилааны үе шат болдог.  1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллароос давж, Хятадад дэлхийн хамгийн боломжит хэрэглээний зах зээл байгаа юм.  Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ тэлэн өргөтгөж  байгаа нь улс орнуудын аж ахуйн нэгжүүдийн Хятадын томоохон зах зээлд нэвтрэхэд илүү их боломжийг хангаж, Хятадын зах зээлийг дэлхийн зах зээл, хамтдаа хуваалцах зах зээл, олон нийтийн зах зээл болгож байгаа явдал болох юм.

Улсын дотоодын хэрэглээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрэглээг аль түргэнээр сэргээн өргөтгөх, хэрэглээний үндсэн чанартай үйлдэл чадавхыг чангатгах нь Хятадын өнөөгийн эдийн засгийн гол чухал ажил болоод байна. Хятадын худалдааны яам энэ оныг “хэрэглээг сэргээх он”, энэ оны 03-р сарыг “Хятадын хэрэглээг ахиулах сар” хэмээн тогтоож, хэрэглээг сэргээх цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнээс гадна гол чухал салбарын хэрэглээг тогтворжуулан өргөтгөх, хэрэглээний суурийг бат бэх болгох, хэрэглээний орчин нөхцөлийг сайжруулах зэрэг талд түлхүү анхаарч байна.

Тэгвэл хойшид Хятад хэрэглээг сэргээн өргөтгөх талд хэрхэн ажиллах вэ? Хэрэглэгчдийн орлогын түвшин дээшилсэн үндэс суурь дээр сая  хэрэглээ өсөн нэмэгдэж чадна. Иймээс хэрэглээг сэргээн өргөтгөхөд юун тэргүүнд олон арга замаар хот хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, орлогын хуваарилалтын тогтцыг бүрэн төгөлдөр болгох шаардлагатай байна. Ялангуяа хэрэглээний эрэлт хэрэгцээ их боловч цар тахалд нөлөөлөгдсөн дунд дор орлоготой иргэдийн хэрэглээний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм. Үүнээс гадна авто машин, гэрийн цахилгаан хэрэгсэл, гэрийн тавилга, хоол үйлчилгээ зэрэг гол чухал салбарын хэрэглээг сэргээн өргөтгөхөд илүү анхаарах юм. Мөн хэрэглээний боломж нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Даруй томоохон худалдааны төв, онцлогт худалдааны зээл гудамж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийж, үйлчилгээний хэрэглээг өргөтгөж, шинэ хэлбэрийн хэрэглээг бий болгож, ногоон хэрэглээг дайчлан, хөдөө орон нутгийн хэрэглээг өсөн нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллах юм.

Зохиогч:Хасмөчир
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2436
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7