Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа энэ үед Хятадын эдийн засгийн хэтийн төлөв гэрэлтэж байгаа нь нийгмийн бүх давхаргын анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байна. Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажил шинэ шатанд орж, эдийн засаг, нийгэм хэвийн ажиллаж, эдийн засгийн хөгжил, сэргэлт түргэссэн байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, хэрэглээ, импорт экспорт, ажил эрхлэлт зэрэг олон салбарын эдийн засгийн гол үзүүлэлтүүд ч мөн адил сэргэх хандлага түргэсч, эдийн засаг тогтворжуулан сэргээх сайн эхлэлийг тавьж байна. Хятадын эдийн засгийн сэргэлт яг л буман цэцгэс дэлэрсэн эрч хүчээр дүүрэн хавар шиг л байна. Өсөлт хурдацтай, үнэ тогтвортой, ажлын байр хангалттай байна.
Сүүлийн жилүүдэд Хятад улс өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулж, дээд түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэн, инновацийн эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлж, ногдол ашгийг нээхэд анхаарч ирсэн нь гадаадад байгаа хүмүүс, ялангуяа олон орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа юм. Энэ жил мөн "Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулсны арван жилийн ой тохиож байна. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь олон талт хамтын ажиллагааг эрчимтэй ахиулж, Ази болон тус замын дагуух бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг ахиулсан юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын "Бүс ба зам" санаачилгаар төлөөлүүлсэн хөтөлбөр нь олон улсын хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, хамрах хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, зохицуулалттай хөгжил, хамтаар хожих үзэл баримтлалыг ард түмний зүрх сэтгэлд улам гүн гүнзгий суулгасан юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц үр дүнд хүрч, амжилттай хөгжлийн түүхийг дэлхий дахинд харууллаа.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятадын эдийн засаг ноцтой эрсдэл, сорилтыг даван туулж, дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг үр дүнтэй баталгаажуулсан байдаг. Энэ онд Хятадын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь нэн үнэ цэнэтэй бөгөөд дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргээхэд асар их хувь нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд оруулсан хувь нэмрийг гадаад ертөнцийн итгэлийг нэмэгдүүлсэн юм. Хятадын эрчим хүчний үнэ ерөнхийдөө боломжийн хэмжээнд байгаа, өөрийнх нь инфляци бага, үйлдвэрлэлийн өрсөлдөх сайн чадвартай хэвээр байна. Хятад улс дотоодын асар том зах зээлтэй. Хятадын эдийн засаг илүү өндөр өсөлттэй байх төлөвтэй байна. Энэ нь Хятадын бусад орны бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ цаашид өсөж, Хятадын өндөр түвшний нээлттэй байдлаас бусад улс орнууд ашиг хүртэх боломжийг олгоно гэсэн үг юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн эрэлт хэрэгцээг өдөөж, бусад эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Инновацид суурилсан, өндөр чанартай хөгжлийг эрэлхийлж буй Хятадын эдийн засаг дэлхий дахинд илүү олон шинэ боломжийг олгох болно.





























































