Хятад болон Төв Азийн таван орны Гадаад хэргийн сайд нар Хятад, Европыг холбосон "Бүс ба Зам"-ын 10 жилийн ойд зориулан "Чан Ань номерт" Ши-Ань-Төв Азийн тусгай галт тэргийг хөдөлгөх хөшүүргийг хамтран 04-р сарын 26-нд Ши-Аний олон улсын боомтын бүсэд хөдөлгөв. Сүүлийн 10 жилийн хугацаанд "Чан Ань номерт" 16 мянга гаруй галт тэрэг ажиллуулжээ. Үүний дотор Төв Азийн таван улс 4250 галт тэрэг нээжээ. Өнгөрсөн онд "Хятад-Европын төмөр зам-Шанхай номерт" Төв Азийн чиглэлийг нээж, Хятад-Европын төмөр замын "Кэчяо номерт"-ыг эхлүүлж, Төв Азийн орнууд руу илгээсээр, "Ланфан-Ташкент" Хятад- Европ (Төв Ази)-ны төмөр замыг албан ёсоор нээлээ... Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгнүүд Төв Азиар дамжин өнгөрч эрчимтэй хөгжиж байгаа нь Төв Азид "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын үр дүнг гэрчлэв.
Төв Ази бол "Бүс ба зам" санаачилгыг хамтран байгуулах анхны санаачилга бөгөөд мөн "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн жишиг бүс юм. Эл талууд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өөрийн хөгжлийн стратегиар хэрэгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, үр ашигтай хамтын ажиллагаа явуулж, Хятад, Казахстаны түүхий нефтийн хоолой, Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой, Хятад-Киргизстан-Узбекстаны хурдны зам, Хятад-Узбекистаны Пэншэн аж үйлдвэрийн парк, Хятад-Тажикстан-Узбекистан хурдны зам зэрэг олон тооны харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хэрэгжиж, бүс нутгийн ард түмэнд үр өгөөжөө өгсөн.
2022 оны есдүгээр сард Хятад, Киргизстан, Узбекистаны холбогдох газрууд "Хятад-Киргизстан-Узбекистан төмөр зам барих төслийн хамтын ажиллагааны санамж бичиг (Киргизстаны хэсэг)"-т гарын үсэг зурж, Евразийн эх газрын тээврийн коридорын бүтээн байгуулалтад томоохон ахиц дэвшил гарсан байна.
Энэ оны 04-р сард болсон Хятад, Төв Азийн Гадаад хэргийн сайд нарын 4-р уулзалтын хэвлэлийн мэдэгдэлд харилцаа холбоо бол Хятад, Төв Азийн орнуудын хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт, мөн "Хятад-Төв Азийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санаачилга"-ыг бүрэн хэрэгжүүлж, авто зам, төмөр зам, агаарын тээвэр, боомтыг нэгтгэсэн гурван хэмжээст, иж бүрэн харилцан холболтын сүлжээ байгуулж, боловсон хүчний солилцоо, бараа бүтээгдэхүүний эргэлтэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж онцолжээ.
Хятад-Төв Азийн тээврийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж, Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолойн D шугамын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хиймэл оюун ухаан, том өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг өндөр технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.
Хятад, Төв Азийн таван орон "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаа үргэлжилж байна. Узбекистанаас Хятадад суугаа элчин сайд Арзиев хэлэхдээ “Узбекистан улс Хятад улстай олон салбарын хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг чухалчилж, олон салбарын хөгжлийг ахиулах "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалттай залгамж холбоогоо байнга бэхжүүлж байна” гэжээ.





























































