Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хүртээмжтэй ”Хятад маягийн модернизац”

Хүртээмжтэй ”Хятад маягийн модернизац”

Бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийн модернизац нь Хятадын модернизацын \орчин үеийн хөгжлийн\ нэн чухал онцлог юм. Энэ жил бол ХКН-ын ХХ Их Хурлын үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлсэн эхний жил бөгөөд Засгийн газрын ажлын тайланд эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбогдсон янз бүрийн салбарт бүх талын ажлыг зохицуулан төлөвлөсөн. Бүх ард түмний нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилгын төлөө цаашид ч тэмцэж, урагшлан алхах болно гэдгээ бүх түвшний хүмүүс илэрхийлж байлаа.

Бүхий л цогцын баян чинээлэг, нийтийн хөгжил цэцэглэлтийг аажмаар биелүүлнэ

Хятад маягийн модернизац нь нийт ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийн модернизац юм. Бидний хамтын хөгжил дэвшил бол хүмүүсийн илүү сайн амьдралын хэрэгцээг илүү сайн хангаж, аажмаар нийтээрээ хөгжил дэвшилтэй, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэх явдал юм. Засгийн газрын ажлын тайланд Хятад улс "Олон арга замаар оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэн дэмжиж, бага, дунд орлоготой бүлгүүдийн орлогыг нэмэгдүүлнэ" гэж онцолсон байна.

"Хятад маягийн модернизац, нийтлэг баян чинээлэг нь үндсэндээ нэгдмэл байдаг" Хятадын Ардчиллаар ахиулах хурлын байнгын гишүүн Луан Шинь:

- Хятадын Коммунист Нам ард түмнээ үндэс болгохыг баримталж, өндөр чанартай хөгжилд нийтлэг баян чинээлэг болохыг дэмжин, ард түмний өдөр ирэхүйеэ нэмэгдэж байгаа сайн сайхан амьдралын хэрэгцээг хангахаар зорилт ба угталт болгож байна”. Шинэ эринд Хятадын онцлогтой социалист улс төрийн намын хувьд Ардчиллыг дэмжих Хятадын холбоо нь ард түмний хүлээлт, ард түмний амьжиргааны хэрэгцээг төрийн үйл хэрэгт оролцох, хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулан, хот, хөдөөгийн оршин суугчдын орлогын ялгааг багасгах, өндөр настны эмнэлгийн тусламж, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг тал дээр идэвхтэйгээр арга ухаан гаргаж, ардчилсан хяналтыг хэрэгжүүлэх, бодлого хэрэгжүүлэх, нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжихэд мэргэн ухаанд хувь нэмэр оруулах талаар идэвхтэй санал, зөвлөмж өгөх болно гэж хэллээ.

Нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжихэд хамгийн хүнд хэцүү ажил хөдөө орон нутагт байдаг. Бүх ард түмнийг нийтийн хөгжил дэвшилд хүргэхийн тулд хөдөөгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. New Hope Group-ын дарга Лю Юнхао хөдөөгийн сэргэлтийг дэмжихийн тулд бид "Чадвартай хүмүүсийн" манлайлах үүргийг илүү сайн гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Хөдөө аж ахуйд дуртай, технологийг ойлгодог, үйл ажиллагаагаа мэддэг, сайн удирдах олон тооны "Хөдөөгийн эдийн засгийн удирдагчид"-ыг хурдтай хөгжүүлэх нь хөдөөгийн сэргэлтийг ашиглаж, нийтлэг хөгжил дэвшилд хүрэх хүчирхэг тулах хүчийг бий болгоно.

 "Хятад маягийн модернизацыг дэмжихийн тулд бид үр ашигтай, шударга байдлын хоорондын харилцааг зөв зохицуулах ёстой. Бялууг илүү том болгож, бялууг сайн зохистой хуваалцсанаар л модернизацын үр жимс нь бүх хүмүүст илүү шударга ашиг тустай байдаг юм”. Чүнчин хотын Юйян Түжя Мяо үндэстний өөртөө засах шяний Таохуаюань гудамжны Тяньшаньбао тосгоны намын дарга Ран Хуй:

- Бид цаашид тосгоны хамтын эдийн засгийг бэхжүүлж, хөдөөгийн сэргэлтийн эх үүсвэрт эрч хүч оруулж, нийтлэг хөгжил цэцэглэлтийн замаар чанартай амьдралыг бий болгох болно гэж хэллээ.

Нийтлэг баян чинээлэг байхын тулд хатуу алхмууд хийв

Хятадын дундаж орлоготой бүлэгт 400 сая гаруй хүн байна. Хятадад оршин суугчдын нэг хүнд ноогдох орлого 2022 онд 36883 юань байна. Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд ялж, төлөвлөсний дагуу бүх талаар чинээлэг нийгмийг цогц байдлаар байгуулж, нийтлэг хөгжил цэцэглэлтийн төлөө баттай алхам хийсэн юм. Засгийн газрын ажлын тайланд найман жилийн турш тасралтгүй хүчин чармайлт гаргасны эцэст хөдөөгийн 100 сая шахам ядуу зүдүү хүмүүсийг ядуурлаас гаргаж, Хятад улсын 832 ядуу зүдүү шянийг бүгдийг нь ядуурлын түвшнээс дээшлүүлэн, 9.6 сая гаруй ядуу хүн өөр газарт шилжин суурьшжээ. Энэ нь туйлын ядуурлын асуудлыг түүхийн туршид шийдэж ирсэн гэдгийг онцолж байна.

“Бүгд нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд хөдөөгийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн ам тутмын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой; Орон нутгийн нөхцөл байдалд тохируулан онцлог үйлдвэрлэлийг хөгжүүлж, орон нутгийн нөөцийн давуу талыг хослуулах, хамтын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, түрүүлж баяжсан нь бусдыгаа дагуулан хөгжил дэвшил рүү хөтөлнө”. Шаньши мужийн Янчэн шяний Бэй Лиү суурины Хуан Чэн тосгоны намын дарга Чэнь Шяо Чуан:

- Хуанчэн тосгон нь аялал жуулчлалын янз бүрийн нөөцийг идэвхтэй хөгжүүлснээр үндэсний 5А зэрэглэлийн үзэсгэлэнт "Хуанчэн Шянфү" аялал жуулчлалын бааз барьж, 400 гаруй фермийн байр, онцлог бүхий гэр орон, холбогдох бизнесийг хөгжүүлэн, тосгоны 3000 орчим оршин суугчдын ажил эрхлэлтийг шийдвэрлэсэн гэж танилцууллаа.

“Бид хамтын эдийн засгийн замыг баримталж, үзэсгэлэнт газруудын брэндийг сурталчлахын зэрэгцээ тосгоны оршин суугчдыг баяжиж, орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах аялал жуулчлалын эргэн тойрны нөөцийг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Энэ жилийн Цагаан сарын баярын үеэр үзэсгэлэнт газруудад хүлээн авсан жуулчдын тоо үндсэндээ цар тахал болохоос өмнөх ижил түвшинд эргэн ирсэн байна. Хөдөө орон нутгийн аялал жуулчлал дахин өрнүүн хөгжиж, тосгоныхон эрч хүчээр дүүрэн байна".

Жэжян өндөр чанартай, нийтлэг хөгжил цэцэглэлтийг харуулах үзүүлэлтийн бүсийн хувьд саяхан нүдэнд тусахуйц багц мэдээллийг гаргасан байна. 2022 онд Жэжян мужийн хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох ашигтай орлого 37.565 юань байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос 2.318 юаниар өссөн үзүүлэлт юм. Хот, хөдөөгийн оршин суугчдын орлогын харьцаа 2012 онд 2.37 байсан бол 2022 онд 1.9 болж буурсан байна. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Аж үйлдвэрийн эдийн засгийн институтийн намын дарга Чү Юн-И:

- Хот, хөдөөгийн оршин суугчдын орлогын ялгаа бага байгаа нь баян ядуугийн ялгаа бага байгааг харуулж байна гэж хэллээ. Хэдхэн хувийн "микро-ялгаа" нь хот, хөдөөгийн оршин суугчдын орлого асар их өөрчлөгдсөнийг харуулж байна гэж хэлэв.

- Жэжян муж нь өндөр чанартай хөгжил, нийтлэг хөгжил цэцэглэлтийг үзүүлэх бүс байгуулах үүрэг даалгаврыг хүлээсэн. Энэ нь мөн бизнесийн хөгжлийн стратегид шинэ шаардлага тавьж байна гэж Чуаньхуа группийн дарга Шю Гуаньжү хэлж байлаа. Групп нь бизнесийн өндөр чанартай хөгжлийг хөдөөгийн сэргэлт, нийтлэг хөгжил цэцэглэлтийн зорилттой хослуулж, 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж Ханжөү хотын Шяошаний Пүян суурины Шие овогтын тосгон, Жиньюй тосгон, Аньшань тосгонд "Шие-Жинь-Ань, Чуаньхуа болон үзэсгэлэнт хөдөө тосгон"-ыг байгуулж, үндсэн, дэд, дээд үйлдвэрүүдийн интеграцийн шинэ загварын дагуу хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн өндөр технологи бүхий тариалангийн кластерыг барьжээ. Мөн үр болон цэцгийн цэцэрлэгт хүрээлэн, хүнсний ногоо, жимс, үр тариа, тос зэрэг экологийн үр ашигтай хөдөө аж ахуйн онцлог бүхий зохицолтой тансаг сайхан тосгон бий болсон нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжиж байна.

Нийтлэг баян чинээлэг байхын төлөө гар гараасаа барин урагшилна

Улс орныг удирдах арга нь ард түмнийг баяжуулахаас эхэлдэг. Засгийн газрын ажлын тайланд энэ жил Хятад улс "Олон арга замаар дамжуулан хот, хөдөөгийн оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх", "Хөдөөгийн шинж чанартай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, баяжих арга замыг өргөжүүлэх", "Ядуурлыг бууруулах ололт амжилтыг бэхжүүлж, өргөжүүлэх, ядууралд өргөнөөр эргэн орохоос шийдвэртэй сэргийлнэ" гэж онцолсон байна. Янз бүрийн түвшний хүмүүс:

 - Нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжиж, дэлхий дахинаа илүү сайн сайхан Хятад улсыг байгуулахад тулгуурлах хүч болно гэж илэрхийлсэн байна.

 "Аж ахуй бизнес бол бүх иргэдийн нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих чухал тээвэрлэгч юм." Хай-Эр группийн зөвлөлийн дарга Жөү Юньжи:

- Тус компани нь бизнес эрхлэх платформыг бий болгож бизнес эрхлэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хүмүүст тусалдаг. Үүний зэрэгцээ "үйлдвэрлэгч систем"-ийг ашиглан ажилчдын эрч хүчийг цэнэглэдэг. Ингэснээр ажилтан бүр амжилтад хүрэх боломжтой юм гэж хэллээ. "Бид цаашид хүний үнэ цэнийг дээд зэргээр дээшлүүлэх гол шугам болгон, шинийг санаачлах, бизнес эхлүүлэхэд нь бүтээлчээр хандах, хүн бүрийн бүтээлч сэтгэлгээг өдөөх, нийтлэг хөгжил дэвшилд гар бие оролцоход нь бүтээлчээр урамшуулан дэмжих болно".

- Хятад маягийн модернизац нь бүх ард түмний нийтлэг хөгжил цэцэглэлтийн модернизац болж байгаад бид маш их баяртай байна". Сычуань мужийн Чэндү хотын Вэньжян дүүргийн Шю-Ань суурины Миньжян тосгоны намын дарга Тао Шүньхуа "Манай тосгон экологийн эх нөөцөд түшиглэн хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлтийн шинэ замыг идэвхтэй судалж, хөдөө аж ахуй, хөдөөгийн аялал жуулчлалын хэд хэдэн бүтээлч төслийг танилцуулж, нөөцийг хөрөнгө болгон хувиргаж, ногоон уулсыг алт, мөнгөн уул болгон хувиргаж, тосгоны иргэдийн нэг хүнд ногдох орлого ихээхэн нэмэгдэж, тосгоны иргэдийн амьдрал улам бүр өнгөтэй болж байна" гэж ярилаа.

Тао Шүньхуа хөгжил цэцэглэлтэд хүрэх замд илүү олон хүнийг жолоодохын тулд Миньжян тосгоноос тосгоныхоо оршин суугчдад ажил олоход нь уян хатан туслах жижиг, микро саванд тарьсан ургамлын үзэмж, Шүгийн хатгамал, гар хийцийн хатгамал хийх төслүүдийг боловсруулсан аж. Одоо тосгоны оршин суугчид орлогоо нэмэгдүүлэх арга замыг өргөжүүлж, улам олон иргэд энэ төсөлд оролцож байна.

"Зөгийн балын чихэртэй лийр үйлдвэрийн хөгжил манай тосгоны амьдралыг бүхэлд нь өөрчилсөн." Гүйжөү мужийн Аньшүн хотын Жэнь Нин Бү-И үндэстний Мяо Үндэстний Өөртөө Засах Шяний Лиүма суурины ЖиФү тосгоны намын дарга Лү Дань хэлэв.                                                            

      Пин-пон бөмбөгний хэмжээтэй зөгийн балны чихэртэй лийрээр Лиүма тосгоныг өнгөрсөн онд Хөдөө аж ахуйн яамнаас  "Нэг тэрбум гаруй юань бүхий үндэсний хөдөө аж ахуйн шинж чанартай үйлдвэрүүд"-ийн жагсаалтад шалгаруулсан юм. Өсөн нэмэгдэж буй онцлог үйлдвэрүүд нь орон нутгийн тосгоны оршин суугчдыг ядуурлаас гаргаж, баян чинээлэг болгохоос гадна олон нутагт шилжин суурьшигчдыг төрөлх нутагтаа эргэн ирж бизнес эрхлэхэд нь татжээ.

- Одоо бол лийр цэцэглэх улирал. Бүрэн боловсрохоос нь өмнө улсын өнцөг булан бүрээс ирсэн худалдаачид захиалгад гарын үсэг зурж, фермерүүдээс бүтээгдэхүүн сонгохоор ирдэг". Энэ жил бид "хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хослол"-ыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн гэрийн буудал, аялал зугаалга зэрэг чөлөөт цагаараа аялал жуулчлалын аргуудыг зөв ашиглан Жифү тосгоны нэрийн картыг илүү тод өнгөлж байна гэж Лу Дань баяртайгаар ярив.

Найруулагч:Ш.Цогзолмаа
Эх сурвалж:СЛМ
Мэдээ үзсэн:4662
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7