
ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 11-ний өдөр Хэбэй мужийн Цанжөү хотод ажиллаж, Хуанхуа хотын Шяньжуан бүсийн хуурай шүлтлэг улаан буудайн талбай болон Хуанхуа боомтын нүүрсний талбайн үйл ажиллагаатай танилцав.

Тэрээр орон нутгийн хуурай шүлтлэг улаан буудайн тариалалтыг дэмжин үйлдвэржүүлэх, боомтын бүсийн ажиллагаа, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөтэй нарийн танилцжээ.





























































