Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

АСЕАН-ы 42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөв

АСЕАН-ы 42 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Индонезид болж өндөрлөв.

Индонезын зүүн хэсгийн аялал жуулчлалын жижиг хот Лабуан Бажод хуралдсан АСЕАН-ы дээд хэмжээний 42 дахь уулзалт 05 дугаар сарын 11-ны өдөр өндөрлөжээ. Даргалагч орон Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо "Дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо. Эв нэгдлээ бататгахыг гишүүн орнуудад уриалж байна" гэжээ.

Дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн хуралд Жоко Видодо "Эв нэгдэл бол АСЕАН хамтын зорилтдоо хүрэх, эдийн засгийн өсөлтийн төв болох, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд маш чухал" хэмээн онцолжээ.

Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн төлбөр тооцооны дэд бүтцийн түншлэл, үндэстэн дамнасан арилжаанд тухайн нутгийн валют ашиглаж банк санхүүгийн тогтвортой байдал, интеграцчлалыг нэмэгдүүлэх, цахилгаан хөдөлгүүрт автомашин ашиглах боломжийг бий болгох, эрчим хүчний шинэчлэлт, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлуулалтыг багасгах, АСЕАН-ы зохион байгуулах чадвар хийгээд байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг баримт бичиг гаргажээ.

АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт жилд хоёр удаа болдог.  43 дахь уулзалтыг энэ 9 дүгээр сард мөн Индонез улс зохион байгуулах юм байна.

АСЕАН нь 1967 онд байгуулагдсан бөгөөд Индонез, Тайланд, Сингапур, Филиппин, Бруней, Малайз, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар гэсэн 10 гишүүн оронтой.

Найруулагч:Ш.Цогзолмаа
Эх сурвалж:http://www.people.com.cn/
Мэдээ үзсэн:4152
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7