Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 17-ны өдөр Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятад улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин дарга:
- Хятад, Казахстан хоёр бие биенийхээ найдвартай сайн найзууд, сайн ах дүүс, сайн түншүүд юм. Хятад улс хятад маягийн шинэчлэл, хятадын үндэстнүүдийн их сэргэн мандалтыг цогц байдлаар дэмжиж байна. Казахстан хурдацтай хөгжиж, хөгжин цэцэглэж буй "Шинэ Казахстан"-ыг байгуулж байна. Хятад, Казахстаны хөгжил, сэргэлтийн чухал үе шатанд байна. Хятад-Казахстаны харилцаа шинэ "алтан гучин жил"-ийг нээжээ. Хоёр тал уламжлалт нөхөрлөлийг эрчимтэй урагшлуулж, бие биенээ тууштай дэмжин, хөгжлийн стратегийг нягт уялдуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нийтлэг хөгжил, сэргэлтийг эрэлхийлэн, олон үеийн найрсаг, харилцан итгэлцэл, эв нэгдэлтэй хамтын ирээдүйтэй Хятад-Казахстаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин мөн:
- Тусгаар тогтносон, аюулгүй, тогтвортой, хөгжсөн, хөгжин цэцэглэсэн Казахстан Хятад хоёр орны ард түмний нийтлэг эрх ашигт үйлчилдэг. Хятад улс Казахстаныг үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, үндэснийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замыг дагахад тууштай дэмждэг. "Бүс ба зам" санаачилгыг хамтран байгуулах санал дэвшүүлсний 10 жилийн хугацаанд Хятад, Казахстан хоёр ард түмэнд ашигтай, нийтлэг хөгжлийг дэмжсэн олон арван чухал хамтын ажиллагааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, авто үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уялдаа холбоог гүнзгийрүүлж, газар-далайн хосолсон тээврийг дэмжих, цахим худалдаа, инноваци, том өгөгдөл зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан соёлын төвүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах нь ард иргэд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн санаа бодлын суурийг гүнзгийрүүлэх боломж болгон авч үзнэ. 2024 онд Хятад улсад Казахстаны аялал жуулчлалын жил зохион байгуулах учраас Казахстаны талыг хүндэтгэн угтаж байна. Сянь хотод Казахстаны Ерөнхий консулын газар нээгдсэнээр хоёр орны орон нутгийн солилцоог үр дүнтэй дэмжинэ гэж үзэж байна гэдгээ илэрхийлэв.

Ши Жиньпин дарга:
- Хятад-Төв Азийн механизм нь бүх улс орны өнөөгийн хэрэгцээ, ирээдүйн хөгжилд анхаарал хандуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, нийтлэг хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг зорьдог. Удахгүй болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт бол түүхэн үйл явдал бөгөөд Хятад-Төв Азийн хамтын ажиллагааг шинэ эрин үе рүү түлхэх болно. Хятад улс төв Азийн орнууд, тэр дундаа Казахстантай мэргэн ухаан, хүчин чармайлтаа нэгтгэн Хятад-Төв Азийн механизмыг зургаан орны дунд гүнзгийрүүлэн хөгжүүлэх чухал тавцанд хэлэлцэж, байгуулахад бэлэн байна. Хятад улс төв Азийн орнууд, тэр дундаа Казахстантай мэргэн ухаан, хүчин чармайлтаа нэгтгэн Хятад-Төв Азийн механизмыг зургаан орны дунд гүнзгийрүүлэн хөгжүүлэх чухал тавцанд хэлэлцэж, байгуулахад бэлэн байна гэж хэлэв.
Касым Жомарт Токаев:
- Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятад улсад төрийн айлчлал хийхээр Шиань хотод уригдаж байгаадаа маш их баяртай байна. Хятадыг удирдаж агуу амжилтанд хүрсэн Ши Жиньпин даргад баяр хүргэж байна. Хятад улс илүү гайхамшигтай ирээдүйтэй болно гэдэгт итгэж байна. Казахстан-Хятадын харилцааны үнэлгээ болон хоёр орны хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар өгсөн Ши Жиньпин даргын саналтай би бүрэн санал нэг байна. Хятад улс Казахстаны гадаад бодлогод онцгой чухал байр суурийг эзэлж байна. Казахстан-Хятадын харилцаа нь гүн гүнзгий нөхөрлөл, бат бөх харилцан итгэлцэл дээр суурилж, нийтлэг зорилго, ажлуудтай юм. Казахстан, Хятад хоёр улсын байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэг ёс, орон нутгийн болон бусад салбарт өргөжин тэлж, Казахстан, Хятадын хувьд "алтан 30 жил" шинээр нээх илүү бат бэх суурийг тавихад бэлэн байна. Казахстан, Хятад улс харилцан визээс чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсанд баяртай байна. Энэ нь хоёр талын солилцоог үр дүнтэй дэмжинэ. "Бүс ба зам"-ыг хамтдаа барих нь маш том санаачилга бөгөөд Казахстан улс цаашид ч энэ ажилд идэвхтэй оролцоно. Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Ши Жиньпин даргын дурдсан Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд Казахстан үүнийг идэвхтэй дэмжиж, энэ тал дээр Хятадтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хамтран дэмжлэг үзүүлэх Хятад-Төв Азийн механизмыг бүрэн дүүрэн ашиглахын тулд Казахстан Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.
Яриа хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн БНХАУ болон Бүгд Найрамдах Казахстан Улсын хамтын ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэг, орон нутгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахыг гэрчилсэн явдал боллоо.





























































