Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад-Төв Азийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулна

Хятад-Төв Азийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулна

    Энэ сарын 18, 19-нд Хятад-Төв Азийн дээд хэмжээний чуулга уулзалт Хятадын Шаанши мужийн Ши-ань хотод болно. Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосон 31 жилийн дараа анх удаа танхимаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь энэ юм. Зуун жил тохиолдоогүй дэлхийн их өөрчлөлтийн өмнө зургаан орны төрийн тэргүүн нар уулзах нь маш чухал ач холбогдолтой. 

БНХАУ Төв Азийн орнуудтай 1992 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа олон улсын өөрчлөлтийн хувиралтын сорилтуудыг давж, сайн хөршийн найрамдлаас стратегийн түншлэлийн харилцаа, цаашлаад стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрч, олон салбар дахь хамтын ажиллагаа  хурдтай хөгжлөө олсон юм.

   Төрийн тэргүүн нарын дипломат харилцааны дайчлалттай холбоотой. Өнгөрсөн 10 жилд Хятад улсын дарга Ши Жиньпин Төв Азид долоо удаа айлчилсан юм. Мөн Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар ч Бээжин, Шанхай, Чиндао зэрэг  Хятадын олон газарт айлчлан ирсэн байна. 2014 онд Ши Жиньпин дарга Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны гэрт зочлохдоо “Сайн андууд гар гараасаа хөтлөлцөн урагшлах ёстой” гэж Эмомали Рахмон хэлсэн байдаг. 

Өдгөө Хятад, Төв Ази нь бүгд хөгжлийн чухал шатандаа байна. Хятад улсын хувьд  Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажилд анхаарал хандуулж байгаа бол Төв Азийн орнууд хөгжлийн стратегийг ахиулахад анхаарч, Хятад хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. 

    Хятад улс, Төв Ази нь эдийн засгийн хувьд харилцан маш сайн нөхдөг. Ялангуяа, Ши Жиньпин дарга 2013 онд Казахстанд айлчлахдаа анх удаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтдаа байгуулах санаачилгыг дэвшүүлж, бие биедээ хөгжлийн асар их боломжийг олгосон юм. 2022 онд Хятад, Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 70 тэрбум 200 сая ам.долларт хүрсэн нь анх дипломат харилцаа тогтоож байх үетэй харьцуулахад 100 гаруй дахинаар нэмэгдсэн байна.  

Өнгөрсөн 30 жилд Хятад, Төв Азийн орнууд харилцан хүндэтгэж, сайн хөршийн найрамдалт харилцааг хөгжүүлж, зовлон жаргалаа хамтатгаж ирсэн нь олон улсын харилцаанд үлгэр жишээ болсон юм. Өдгөө зургаан орны төрийн тэргүүн нар  Ши-ань хотод уулзаж, ирээдүйн хөгжлийн тухай хэлэлцэж, Хятад-Төв Азийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах гэж байна. 

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:4642
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7