Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин “Хятад маягийн шинэчлэлийн шинэ замыг улам өргөн болгож өөрсдийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхий нийттэй үр шимийг нь хуваалцана” гэжээ. Энэ нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг илүү олон шинэ боломжоор сэлбэж байгаа юм.
2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд Хятад, Лаосын төмөр замаар олон улсын зорчигч тээврийн галт тэрэг ажиллуулж, тухайн нутаг орны оршин суугчдын зорчих хөдөлгөөнд дэмжлэг үзүүлж, хоёр орны аялал жуулчлал, авто замын салбарын хөгжлийг сайжруулсан нь худалдаа эдийн засгийн хөгжил, “Бүс ба зам”-ын чансаатай хөгжлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм.
Хүн ам ихтэй орны шинэчлэл нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй хөдөлгөгч хүч болдог. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэж, бүтээлч үйлдвэрлэлийг эрчимжүүлэх талаар Хятад улс амжилттай туршлага хуримтлууллаа. ХКН хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалаар замнаж, ард түмнийг хөгжлийн зорилго, түшиг тулгуур болгож, хөгжлийн үр шимийг эргээд тэдэнд эдлүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн юм. Өөрчлөлт хийж гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш 800 сая иргэнээ ядуурлаас ангижруулж, 400 сая хүнийг дундаж орлоготой болгожээ. Өнөөдрийн Хятад улс 140 гаруй улс орон бүс нутгийн худалдааны гол түнш болсон бөгөөд дэлхийн улс орнуудад өдөрт дунджаар 320 сая ам.долларын хөрөнгө оруулж, сар тутамд гадаадын 3000 гаруй компани Хятад улсад хөрөнгө босгож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан Хятад улсын хувь нэмэр нь G7-гийн орнуудын үзүүлэлтийн нийлбэртэй тэнцжээ.
Хятад улсын шинэчлэл 1.4 тэрбум хүн амыг хамарсан нь одоогийн хөгжингүй орнуудын нийт хүн амын тоотой тэнцэж байгаа тул дэлхийн эдийн засгийн хөгжилд эрчимтэй хөдөлгөх хүч болох нь зайлшгүй. Сүүлийн үед Хятад улс хөгжлийн асуудлаарх өндөр зэрэглэлийн форум, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Гуанжөүгийн импорт экспортын үзэсгэлэн яармаг зэргийг амжилттай зохион байгуулсан нь дэлхийн улс орнуудын холбогдох салбарын анхаарлын төвд орлоо. Гадаадын бизнесийн салбарынхан Хятад улсын чансаатай хөгжил, гадаадад нээлттэй бодлогын шинэ боломжийг ашиглах хүсэлтээ илэрхийлж, “Гинжин хэлхээг таслах” хэмээх цуурхлыг няцаасан юм.
Хятад улсын иргэдээ баяжуулах шинэчлэл нь улс орнуудын хамтын хөгжилд өргөн боломж олгож байгаа билээ. Баян нь улам баяжиж, хоосон нь улам хоосрох, цөөхөн улс орон, хувь хүнд үйлчлэх нь орчин үеийн замнал биш. Дэлхийн ард түмэн хамт баяжих гэвэл улс орнууд хамтаар хөгжих шаардлагатай. “Бүс ба зам” санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга нь Хятад улсаас олон улсын нийгэмлэгт өргөн барьсан бүтээл, мөн хамт хөгжиж, хамт баяжих нээлттэй индэр юм. “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилга дэвшүүлсэн 10 жилийн турш, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, 1 их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж, холбогдох улс орнуудыг 420 гаруй мянган ажлын байраар хангаж, улс орнуудын төмөр зам, гүүртэй болох, ядуурлаас ангижрах мөрөөдлийг нь биелүүлсэн юм.
Нөөц баялаг, оюун санааны соёл иргэншлийн шинэчлэл нь хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийн саруул ирээдүйг нээнэ гэдэгт итгэлтэй байна.





























































