Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Цөлжилтийн эсрэг ногоон хөгжлийн шинэ заавар

Цөлжилтийн эсрэг ногоон хөгжлийн шинэ заавар

    Ши Жиньпин 2023 оны 06-р сарын 5, 6-ны өдөр Өвөр Монголд ирсний чухал заавар бол цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттийн эсрэг тэмцэх ажлыг чухалчлан үзэж, "Умартын гурван бүс"-ийн бүтээн байгуулалт зэрэг чухал төслийг хэрэгжүүлснийг онцолсон юм.

 Тус зааврыг хэрэгжүүлэх үндсэн агуулгад газар тариалан, ойн аж ахуй, бэлчээрийн ашиглалтын бүтцийг оновчтой болгож, газар ашиглалтад тавих хяналтыг хатуу хэрэгжүүлж, экологийн орон зайг хангалттай нөөцөлж, зүлэгжүүлсэн бэлчээр, ой модыг хамгаалах хэрэгтэй. Мөн уул ус, гол мөрөн, ой мод, тал нутаг, нуур, өвс, элс зэргийг цогцоор нь хамгаалж, системтэй удирдахыг тууштай дэмжих хэрэгтэй. Ой, бэлчээр, намгархаг газар, элсэн цөлийн экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн нэгдсэн төлөвлөгөө гаргаж, элс, усны хяналт, уулын хяналт зэрэг бүхий л элементийн уялдаа холбоо, зохицуулалтыг чангатгаж, эрүүл, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна.

   Одоогоор Өвөр Монголын Муу-усны элс, Хөвч элсэн цөл, Хэлан уул зэрэг бүс нутгийн газар оронд анхаарлаа хандуулж, бүс нутгийн ногоон хөгжлийн төслийг иж бүрэн хэрэгжүүлж, шуурхай арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан, үр дүнтэй, шинжлэх ухаанчаар сурталчлах, хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд: ӨМӨЗО-ны Баяннуур аймгаар жишээ болгож, салхи, элс, хөрсний эвдрэлийн аюулыг үр дүнтэй засаж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ба түүний хууль эрх зүйн зохицуулалтын тогтолцоог улам боловсронгуй болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн экологийн хамгаалал, цөлжсөн бүс нутгийн эдийн засгийг сэргээх, нийгмийн хөгжил ба ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ач холбогдолтой болно.

Зохиогч:Ундрахбулаг
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4092
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7