Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг үндэсний соёлыг дэлхийд харуулж байна

Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг үндэсний соёлыг дэлхийд харуулж байна.

   Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн XIX үзэсгэлэн яармаг 06-р сарын 07-нд Шэньжэньд нээгдсэн юм. 120 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд зохиогдсон энэхүү үзэсгэлэн яармагт 3500 гаруй Засгийн газрийн төлөөлөгчидийн баг, соёлын байгуулага, аж ахуйн нэгж оролцож, 108 улс орон, бүс нутгийн 20 мянга гаруй гадаадын мэргэжлийн үзэгч урилгаар оролцож, худалдан авалт хийжээ. Уг үзэсгэлэн яармаг уламжлал ба бүтээлч үйлдвэрлэл, соёл ба шинжлэх ухаан технологийг харилцан уялдуулснаар Хятадын үндэстний соёлыг дахин нэг удаа дэлхийд харуулжээ.

     Үзэсгэлэн яармгийг анх зохион байгуулснаас хойш 19 жилийн турш үзэсгэлэнгийн талбай 43 мянган хавтгай дөрвөлжин метрээс 120 мянган хавтгай дөрвөлжин метр болон нэмэгдэж, үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгж 700 гаруй байснаас 3596 болтол нэмэгдэж,  үзэсгэлэн яармагийн хэмжээ, үзэсгэлэн сонирхогч, худалдааны хэмжээ зэрэг жил дараалан нэмэгджээ. Ингэснээр олон улсын соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг нь улсын дотоод гадаадын соёлын үйлдвэрлэлийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ хөгжлийн байдлыг анхлан харуулах тэргүүний сонголт болж, Хятадын соёлын үйлдвэрлэлийн тэргүүний үзэсгэлэн яармаг болжээ. Мөн Хятадын цорын ганц үндэсний зэрэглэлийн, олон улсын, ерөнхий чанартай соёлын үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг болж чадсан юм.

     Энэхүү үзэсгэлэн яармагт Засгийн газрын төлөөлөгчдийн баг орлцох болсноос “Бүс ба зам” олон улсын үзэсгэлэн бий болтол түүний улсын дотоод гадаадын “найзын тойрог” улам бүр өргөжин тэлж, Хятадын соёлыг гадагш сурталчлан танилцуулах чухал платфорум ба соёлыг гадаадад нээлттэй байлгах чухал цонх болсон байна. Статистик бүртгэлээс үзэхэд Хятадын соёлын бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ олон жил дараалан дэлхийд тэргүүлж, 2022 онд соёлын салбарын гадаад худалдааны хэмжээ 220 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар өсөн нэмэгдсэн билээ. Улс орны өв соёлыг гадагш дэлхийд сурталчлан дамжуулахад зөвхөн түүний соёлын бүтээгдэхүүнээ бусдад “хүргэж өгөх” биш харин худалдан авагчдын хүсэл шаардлагад зохицуулан тэдэнд “худалж өгөх” нь илүү үр дүнтэй байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг үзэсгэлэн ба худалдааг хослуулж, Хятадын соёлын бүтээгдэхүүн ба төслийн худалдааны платфорумыг бий болгож, цар тахлаас болж зөвхөн онлайн хэлбэрээр болж байсан “Бүс ба зам” олон улсын үзэсгэлэнг сэргээж, соёлын импорт, экспортын хэлэлцүүлэг арга хэмжээг зэрэг зохион байгуулснаар дэлхийн 50 гаруй улс орны 300 гаруй аж ахуйн нэгж онлайн болон оффлайн хэлбэрээр оролцжээ. Ингэснээр Хятадын соёлыг дэлхийд гайхуулж чадсанаар зогсохгүй соёлын итгэлийг улам бүр дээшлүүлсэн юм. Жил болгон Шэньжэнь хотод уламжлал болон зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэн яармагаар олон оролцогч аж ахуйн нэгж дэлхийн өнцөг булан бүрээс Шэньжэнь хотыг зорин ирж, хамтын ажиллагааны боломжийг эрж хайж байгаа нь баярлууштай явдал юм. Шэньжэнь хот нь одоо нэгэнт Хятадын соёлын бүтээгдэхүүнийг импортолж, экспортлох чухал суурин газар ба чухал боомт болж, Хятадын соёлыг гадагш сурталчлан түгээхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Зохиогч: Хасмөчир
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4089
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7