Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс цөлжилттэй тэмцэх шинэ гайхамшгийг бүтээх зорилт тавин ажиллаж байна

Хятад улс цөлжилттэй тэмцэх шинэ гайхамшгийг бүтээх зорилт тавин ажиллаж байна.

      “Дэлхий ертөнцийн хорт хавдар” хэмээн нэрлэгддэг цөлжилт бол дэлхийн экологи, байгаль орчинд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм. НҮБ-ын бүртгэлээр дэлхийн дөрөвний нэг хувийн газар нутаг хүнд цөлжилтийн асуудалтай нүүрлэж, 900 сая гаруй хүн ам бүхий 100 гаруй улс орон, бүс нутаг цөлжилтийн асуудалтай байгаа бөгөөд цөлжилтийн улмаас дэлхийн улс орнууд жилд 42 тэрбум ам.долларын хохирол амсаж байна.

      Хятад улс бол цөлжилтөд өртсөн газар нутгийн талбай ба хүн ам хамгийн их улсуудын нэг юм. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэх талд олон жилийн турш судалгаа хийж, ялангуяа сүүлийн хэдэн арван жилийн турш хэдэн үеийн хүмүүсийн уйгагүй хүчин чармайлтын дүнд цөлжилтийн эсрэг тэмцэхэд дэлхийг гайхшруулсан ололт амжилт гаргасаар ирсэн юм.

       Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэх ажлыг чухал стратегийн чанартай үүрэг болгож, цуврал арга хэмжээ ба бодлого боловсруулан гаргаж хэрэгжүүлсээр ирсэн юм. Ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш цөлжилтөөс урьдчлан сэргийлэх, цөлжилтийн эсрэг тэмцэх талд амжилттай ажиллаж,  цөлжилтөөс сэргийлэх, цөлжилтийн эсрэг тэмцэх Хятадын онцлогтой замаар замнаж, экологи байгаль орчныг хамгаалах ба иргэдийн амьжиргааг сайжруулахыг зэрэг биелүүлж чадсан юм.

        ӨМӨЗО бол Хятадын цөлжилт хамгийн хүнд бүс нутгуудын нэг юм.  Энэ оны 06-р сарын эхээр Хятад улсын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы Баяннуур хотод ажиллаж, цөлжилттэй тэмцэх ажлын хэлэлцүүлэгт оролцож, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх ба цөлжилтийн эсрэг тэмцэх ажилд шинэ шаардлага дурдаж, шинэ төлөвлөлт хийжээ. Тэрээр "Хүндрэл бэрхшээлээс шантралгүй тэмцэж, уйгагүй зүтгэж, Хятадын умард нутгийн ногоон халхавчийг илүү бат бэх болгож, цөлжилттэй тэмцэх шинэ гайхамшгийг бүтээх хэрэгтэй" гэж  зааварчилсан билээ. 

      Цөлжилт бол хүн төрөлхтний оршин тогтнол ба хөгжилд нөлөөлөх дэлхийн чанартай том чухал экологийн асуудал. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх нь хүн төрөлхтний ирээдүй ба хөгжилтэй холбоотой чухал ажил болно. Цөлжилтөөс урьдчилан сэргийлж, цөлжилтийн эсрэг тэмцэхэд заавал байгалийн жам ёсыг дагаж, шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах хэрэгтэй. Усны нөөц баялгийг зүй зохистой ашиглаж, ус хэмнэх мод ургамал тарьж, тухайн газрын онцлог байдалд зохицуулан шинжлэх ухаанчаар цөлжилтийг засах хэрэгтэй. Хойшид Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцсэн ололт амжилтын үндсэн дээр олон төрлийн хамгаалах тогтолцоог бүх талаар хэрэгжүүлж, шинжлэх ухааны дэмжлэгтэйгээр бүх нийгмийн оролцоог дайчлан цөлжилтийн эсрэг тэмцэх ажилд шинэ ахиц дэвшил гаргаж, үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулах ба хүн байгаль эв зохистой орчин үеийн Хятад орныг бүтээн байгуулахад илүү их хувь нэмэр оруулж,  цөлжилтийн эсрэг тэмцэж цөлжилтийг зассан шинэ гайхамшгийг бүтээх зорилт тавин ажиллах болно.

Зохиогч:Хасмөчир
Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:4065
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7