Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөгжин цэцэглэсэн Шанхай хот

Шанхай хотыг уншигч та бүхэндээ танилцуулъя.

 "Хятадад уулзъя • Шинэ зуунтай танилцъя" Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Шанхай хотод хүрч ирлээ. Шанхай хотыг уншигч та бүхэндээ танилцуулъя. 

 Шанхай хотын товчилсон нэр “Хү” буюу “Шэнь” гэдэг. Засаг захиргааны нутаг дэвсгэр нь 6340.5 хавтгай дөрвөлжин километр, 24.7589 сая хүн амтай. 2025 он гэхэд дэлхийн шилдэг хот байгуулахаар зорьж, өндөр чанартай хөгжлийн уриан дор Шанхай хот шинэчлэлийг түргэсгэж, олон улсын дижитал хотыг байгуулж, олон улсын эдийн засаг, санхүү, худалдаа, тээвэрлэлт, технологийн инновацын төв болжээ. Шанхай хотыг инновац, хүмүүнлэг, экологийн хот болгож, дэлхийн нөлөө бүхий социалист орчин үеийн олон улсын метрополис болсон байна.

 1998 онд Хятадын Шанхай хотын Жанжян шинжлэх ухааны хотод байгуулагдсан бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмж /MicroPort/ нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэргүүлэх шинэлэг компани юм.

 Шанхай цамхаг нь Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны бүсэд байрладаг. Барилгын өндөр нь 632 метр. Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт ордог. Барилга нь ихэвчлэн оффисын зориулалттай бол мөн зочид буудал, үзвэр үйлчилгээ, худалдаа зэрэг хэлбэрээр ашиглагддаг байна.

 

 Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон нь Шанхай хотын хот төлөвлөлтийн хөгжил, хотын дүр төрхийг харуулах чухал цонх төдийгүй “Хотын цох” хэмээн нэрлэгджээ.

 Энэхүү ордон нь Оршил хэсэг, Хүмүүнлэг хот, Инновац хот, Эко хот хэмээх 4 үзэсгэлэнгийн танхимтай. Оршил танхим нь Шанхай хотын 1931 оноос 2017 он хүртлэх хотын төлөвлөлтийг танилцуулжээ. “Хүмүүнлэг хот” танхимд Шанхайн улаан соёл, Жяннаны соёл зэргийг танилцуулжээ. “Инновац хот” танхимд Шанхайн орчин үеийн хөгжил болон дижитал үр бүтээлийг танилцуулж, “Эко хот” танхимд 2000-20000 жилийн өмнөх Хөхмөрний соёлын улирал хувьслыг танилцуулжээ. 

 

 Үличяо гудамж нь Хуанпү дүүргийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 3.09 хавтгай дөрвөлжин км талбайтай. Бүртгэлтэй нийт хүн ам 67 гаруй мянга. Сүүлийн жилүүдэд Үличяо гудамж хог хаягдлыг ангилах, лифт суурилуулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж, хуучин хорооллын иргэдийн амьдралын чанарыг үр дүнтэй сайжруулж байна.

 Гүбэй хотын иргэдийн төв нь нийт 2500 гаруй тэгш дөрвөлжин метр талбай бүхий гурван давхар барилга бөгөөд амьдралын үйлчилгээ, соёлын солилцоо, Нийгэм дүүргийн нийтийн удирдлагын үйл ажиллагааг нэгтгэсэн Гүбэй нийгэм дүүргийн нийтийн үйлчилгээний газар юм. Гүбэй нийгэм дүүрэг нь олон улсын хэмжээнд алдартай Шанхай хотын анхны олон улсын нийгэм дүүрэг бөгөөд Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс юм.

 Шанхайн Шижин мэдээлэл, Шинжлэх ухаан технологийн ХХК нь 2015 онд байгуулагдсан. Хятадад хөгжлийн бүрэн чадамжтай цөөн тооны хиймэл оюун ухааны компаниудын нэг бөгөөд хиймэл оюун ухаанаар олон салбарын чадавхыг идэвхжүүлж, дэлхийн ухаалаг үйлчилгээний салбарт анхдагч болохоор хичээж байгаа юм. Өөрөө боловсруулсан хиймэл оюун ухааны үндсэн алгоритм, чип дээр тулгуурлан Шижин технологи нь хэрэглэгчдэд "Уламжлалт үүлэн тооцооллын төв хэсэг, үүлэн тооцооллын эргэн тойрон, терминал төхөөрөмжийн нэгдсэн хамтын ажиллагаа"-ны ерөнхий шийдлийг хэрэгжүүлэхэд тусалдаг бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хиймэл оюун ухаан, дижитал платформыг бий болгодог. 

 

Найруулагч:БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:2504
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7