Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын хамгийн өндөр барилгатай танилцаарай

Хятадын хамгийн өндөр барилгатай танилцаарай

 Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 06-р сарын 26-ны өдөр Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт ордог  Шанхай цамхагт хүрч сурвалжилгын аянаа үргэлжлүүллээ.

 Шанхай цамхаг нь Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны бүсэд байрладаг. Барилгын өндөр нь 632 метр. Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт ордог. Барилга нь ихэвчлэн оффисын зориулалттай бол мөн зочид буудал, үзвэр үйлчилгээ, худалдаа зэрэг хэлбэрээр ашиглагддаг байна.

Шанхай хотын ажиглалтын танхим нь Шанхайн цамхгийн 118 давхарт байрладаг бөгөөд өндөр нь 546 метр, 1300 метр квадрат талбайтай. Шанхайн цамхагт гарснаар Шанхай хотыг бүхэлд нь буюу хотын үзэсгэлэнт газруудыг 360 градусаар харах боломжтой.

Мөн тус барилга нь иргэдийн соёлын амьдралыг баяжуулахын тулд номын дэлгүүр, музейг байгуулжээ.

Дүөюнь номын дэлгүүр нь Шанхайн цамхгийн 52 давхарт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг номын дэлгүүр төдийгүй ном унших, урлагийн үзэсгэлэн гаргах, брэнд соёлын бүтээл, нийгмийн амралт зугаалга зэрэг функциональ хэсгүүдээс бүрддэг. Энэ нь Шанхай хотын олон нийтийн соёлын чухал газар юм.

Гуаньфү музей нь 37 давхарт байрлах ба шаазан танхим, алтан эдлэлийн танхим, хөшөөний танхим зэрэг үзэсгэлэнгийн танхимтай. Зочдод төрөл бүрийн цуглуулгуудаар дамжуулан Хятад үндэстний шаазан эдлэлийн түүх, алтан эдлэлийн соёл, уран баримал, уран зургийн ур чадварын талаар ойлгуулах боломжтой.

 

Найруулагч:БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:2462
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7