06-р сарын 26-ны өдөр, Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордноор аяллаа.

Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон нь Шанхай хотын хот төлөвлөлтийн хөгжил, хотын дүр төрхийг харуулах чухал цонх төдийгүй “Хотын цох” хэмээн нэрлэгджээ.

Энэхүү ордон нь Оршил хэсэг, Хүмүүнлэг хот, Инновац хот, Эко хот хэмээх 4 үзэсгэлэнгийн танхимтай. Оршил танхим нь Шанхай хотын 1931 оноос 2017 он хүртлэх хотын төлөвлөлтийг танилцуулжээ. “Хүмүүнлэг хот” танхимд Шанхайн улаан соёл, Жяннаны соёл зэргийг танилцуулжээ. “Инновац хот” танхимд Шанхайн орчин үеийн хөгжил болон дижитал үр бүтээлийг танилцуулж, “Эко хот” танхимд 2000-20000 жилийн өмнөх Хөхмөрний соёлын улирал хувьслыг танилцуулжээ.


































































