Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Робот тогоочийн хоол хийхийг сонирхов

Робот тогоочийн хоол хийхийг сонирхлоо

   2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг  Шанхайн Ши Шян И Шян AI ресторанд хүрч Робот тогоочийн хоол хийхийг сонирхлоо.  

  2013 оны эхээр байгуулагдсан Шанхайн Ши Шян И Шян цахим худалдааны ХХК  (Sнаngнаi Хi Хiаng Үi Еnjоу Е - Соммеrсе Liмiтеd)нь хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хятад хоолны үйлдвэрлэлийг стандартын дагуу хийхэд зориулагдсан компани юм. Тус компани хоол хийх автомат системийг Хятадын уламжлалт хоол хүнс хийх аргатай хослуулсан бөгөөд зөвхөн хоолны жороо Шишянгийн том дата платформд оруулж, зуушийн орц бэлтгэх, хутгах, чанаж шарах зэрэг хоол хийх бүх үйл явцыг гал тогооны машин гүйцэтгэж, 3-5 минутанд хийж, болгох боломжтой юм.

     Уламжлалт халуун зууш хийх машинуудаас ялгаатай нь Шишянгийн хоол хийх автомат систем нь хэдхэн тогтсон хоолыг хийх биш, харин том дата платформоор орж ирсэн мэдээллүүдийн дагуу олон янзын хоол бэлдэж чадах бөгөөд нэг хоолыг өөр өөр амтаар хийж чадна. Түүнчлэн том хэмжээний үйлдвэрлэлд хүрч, зоогийн газар, ресторан, зөөврийн хоолны лангуу зэрэг олон хэрэглээний нөхцөл байдлыг хангах боломжтой. Энэхүү машин нь хоол хийхэд илүү стандарттай, эрүүл ахуйн шаардлага хангаж, мөн хятад хоолны стандартын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна. Энэ нь хоолны жинхэнэ амтыг баталгаажуулаад зогсохгүй хэрэглэгчдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан явдал болжээ. Одоогийн байдлаар Шишян компани нийт дөрвөн дижитал өглөөний цайны газар ажиллуулаад байна. 2021 онд Хунчао гудамжны дэмжлэгтэйгээр уг дүүрэгт Хятадын анхны АI оюунлаг зоогийн газар болох Хунчао гудамжны АI зоогийн газар албан ёсоор ашиглалтад оржээ.

   Үүний зэрэгцээ зоогийн газрын гадна ухаалаг зуушийн машинууд байрлуулж, хотын иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан дижитал RМВ тооцоо, ахмадуудад зориулсан хямдрал зарлах зэрэг тав тухтай үйлчилгээ үзүүлж байна. 2022 онд Шяши АI хоолны газар, жижиг Q зоогийн өрөө, АI Sмаrт Nооdlе зэрэг ухаалаг зоогийн газрууд худалдааны байруудад орж, бүс нутгийн хоолны үйлчилгээний түвшин, хамрах хүрээг тэлсэн байна. Шишянгийн цахим платформ нь хэрэглэгчдэд "робот тогооч”-ийн хийсэн хятад хоолыг худалдан авах тав тухыг хангаж байна. Хэрэглэгчид гар утас, эсвэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалга өгч, "Нүүрээ уншуулж" хоолоо авах буюу хоол хүргэлтээр өөрийн захиалсан хоолоо авах боломжтой. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хоолонд орох асуудлыг шийдвэрлэхийн тулд онцгой дансаар дамжуулан байгууллагын хоолны үйлчилгээг мөн нэвтрүүлсэн байна.

Найруулагч:БАЯНМӨНХ, Э. ТЭРГҮҮН. Д. МӨЧИР
Эх сурвалж:SMT
Мэдээ үзсэн:2468
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7