Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс- Гүбэй хотын иргэдийн төв

Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс- Гүбэй хотын иргэдийн төв

   2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагын баг Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс болох Гүбэй хотын иргэдийн төвд хүрч ирлээ.  

  Гүбэй хотын иргэдийн төв нь нийт 2500 гаруй тэгш дөрвөлжин метр талбай бүхий гурван давхар барилга бөгөөд амьдралын үйлчилгээ, соёлын солилцоо, Нийгэм дүүргийн нийтийн удирдлагын үйл ажиллагааг нэгтгэсэн Гүбэй нийгэм дүүргийн нийтийн үйлчилгээний газар юм. Гүбэй нийгэм дүүрэг нь олон улсын хэмжээнд алдартай Шанхай хотын анхны олон улсын нийгэм дүүрэг бөгөөд Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс юм.

    Тус нийгэм дүүрэгт дэлхийн 50 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 33 мянга гаруй хүн ам амьдардаг бөгөөд үүнээс 51 хувийг гадаадын иргэд эзэлдэг байна. Гадаадын иргэд төрийн ажлыг зохицуулахад хялбар болгох үүднээс Гүбэй хотын иргэний төв нь "Гадаадын иргэдийн ажил хөдөлмөр-оршин суух" үйлчилгээний тусгай цонхыг нээлээ.

   Тус цонх нь гадаадын иргэдэд түр хугацаагаар байрлах байрны бүртгэл, хилээр нэвтрэх бодлогын зөвлөл, нийгэм дүүргийн асуудлыг шийдэх, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хятад улсад ажиллах гадаадын иргэдийн ажлын зөвшөөрөл зэрэг 30 төрлийн ажил хүлээн авах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой.

   Хэрэв тухайн хүн А хэлбэрийн ажлын зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөлийг хангасан тохиолдолд "Ажлын зөвшөөрөл", "Оршин суух зөвшөөрөл" авах хүсэлт гаргахад ердөө нэг долоо хоног л шаардагдана. Түүнээс гадна, Гүбэй хотын иргэний төв нь "Нэг цэгээс бүх ажлыг шийдэх" болон өндөр настнуудад зориулсан хоол зэрэг уламжлалт үйлчилгээний үндсэн дээр Хятад, гадаадын соёлыг нэгтгэхийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлжээ. 

Найруулагч:БАЯНМӨНХ, Э. ТЭРГҮҮН. Д. МӨЧИР
Эх сурвалж:SMT
Мэдээ үзсэн:4624
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7