2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг хиймэл оюун ухаанаар олон салбарын чадавхыг идэвхжүүлж байгаа Шанхай хотын Шижин Шинжлэх ухаан технологийн компанид хүрч сурвалжлага үргэлжлүүллээ.

Шанхайн Шижин мэдээлэл, Шинжлэх ухаан технологийн ХХК нь 2015 онд байгуулагдсан. Хятадад хөгжлийн бүрэн чадамжтай цөөн тооны хиймэл оюун ухааны компаниудын нэг бөгөөд хиймэл оюун ухаанаар олон салбарын чадавхыг идэвхжүүлж, дэлхийн ухаалаг үйлчилгээний салбарт анхдагч болохоор хичээж байгаа юм. Өөрөө боловсруулсан хиймэл оюун ухааны үндсэн алгоритм, чип дээр тулгуурлан Шижин технологи нь хэрэглэгчдэд "Уламжлалт үүлэн тооцооллын төв хэсэг, үүлэн тооцооллын эргэн тойрон, терминал төхөөрөмжийн нэгдсэн хамтын ажиллагаа"-ны ерөнхий шийдлийг хэрэгжүүлэхэд тусалдаг бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хиймэл оюун ухаан, дижитал платформыг бий болгодог.

Хиймэл оюун ухааны суурин дээр үндэслэн Шижин технологи нь логистикийн хэрэглэгчдэд хөндлөн тээврийн хамгийн чухал холбоосыг даван туулахад нь туслахын тулд аажмаар жолоочгүй ачааны бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дэлхийн хамгийн анхны жолоочгүй автомашиныг арилжааны салбарт ашигласан багуудын нэг болжээ. Тэр цагаас хойш тус компани "кабингүй, цэвэр цахилгаан" жолоочгүй шинэ эрчим хүчний хүнд даацын ачааны Q-Truck машиныг бие даан бүтээсэн.

Энэ нь арилжааны үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн дэлхийн анхны бие даасан жолоочгүй автомашины төсөл юм. Одоо Тайланд дахь Лайм Чабан \LАЕМ СНАВАNG\ хөлөг онгоцны зогсоол, Шведийн СТN хөлөг онгоцны зогсоол, СОSСО SНIРРING Абу Даби Халифа II шатны хөлөг онгоцны зогсоол ба Шиньжян олон улсын хуурай боомт зэрэг нь арилжааны үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь “Бүс ба зам”-ын цэг болох Хятад, Зүүн Өмнөд Ази, Умард Европ, Ойрхи Дорнод бүс нутгийн улсуудыг хамарсан байна.






























































