2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагын баг Шанхай хотын хамгийн сүүлийн сурвалжлагын өртөө болох Юй Юан түүхийн үзмэрийн хамгаалалтын бүсэд хүрлээ. Юй Юань цэцэрлэгт хүрээлэнэй танилцаарай.

Юй Юан түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс нь Шанхай хотын хуучин хотын зүүн хойд хэсэгт байрладаг алдарт Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн юм. Хятадын тулгуур соёлын эд зүйлсийг хамгаалах нэгж, үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт бүс билээ. Юй Юань нь Мин гүрний үеийн айлын цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэн 400 гаруй жилийн түүхтэй.

Цэцэрлэгт хүрээлэн маш гайхамшигтай, үзэсгэлэнт байгальтай. Өнөөдрийн Юй Юань цэцэрлэг нь 30 гаруй мү газрыг хамрах ба асар, уул хад, ногоон мод жигдэрсэн нам гүм, гайхамшигтай, үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. Мөн Мин, Чин гүрний үеийн Жяннань цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурын уран сайхны хэв маягийг харуулж чадсан үзэсгэлэнт бүс юм.



































































