Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ордон харшийн барилгын тоосгоны музейтэй танилцъя

Ордон харшийн барилгын тоосгоны музейтэй танилцъя

    2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний баг нь Жянсү мужийн Сүжөү хотын ордон харшийн барилгын тоосгоны музейд хүрч сурвалжлагаа үргэлжлүүллээ.  

 

 Сүжөүгийн ордон харшийн барилгын тоосгоны музей /Сүжөү тоосгон музей цэцэрлэгт хүрээлэн гэж бас нэрлэдэг/ нь Сүжөү хотын Шян Чэн дүүргийн Юан Хэ гудамжны Ян Чэнхү баруун замын 95 тоотод байрладаг. Барилгын талбайн нийт хэмжээ 15,087 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг. Энэхүү музейг алдарт архитектурын дизайнер Люй Жякүнь бүтээж, 2016 оны 05-р сарын 18-нд албан ёсоор ашиглалтад орсон түүхтэй. Манай музей 2019 оны 03-р сарын 19-нд Шян Чэн дүүргийн анхны үндэсний 4А зэрэглэлийн үзэсгэлэнт газар гэж үнэлэгдсэн. Хятадын Музейн Холбооны гишүүний хувьд бид эрт дээр үеийн хаан язгууртны орд харш байгуулахад хэрэглэдэг тоосго үйлдвэрлэж байсан. Өнөөдөр энэхүү эртний соёлоороо аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалаар дамжуулан соёлын утга учрыг тайлбарлаж, аялал жуулчлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зарчмыг баримталсаар ирсэн. Мөн "Ордон харшийн тоосго"-ны үйлдвэрлэх үйл явц болон түүний гүн гүнзгий түүх, соёлын утга учрыг гүнзгий судалж, жуулчдад соёлын өвийн гоо үзэсгэлэн, уран сэтгэмжийг мэдрүүлэхийн зэрэгцээ Хятадын соёлын аялал жуулчлалын өвөрмөц онцлогийг бий болгох зорилго тавьсан. Тус музей нь эртний тоосго шатаах зуухны үлдэгдэл, музейн үндсэн барилга, Орчин үеийн уран зургийн солилцооны төв, тоосго үйлдвэрлэлийн цех, Соёл, бүтээлч ажлын газар, соёл, бүтээлч бүтээгдэхүүний дэлгүүр зэргээс бүрддэг. Музейн гол барилга бол музейг бүхэлд нь хамарсан гол барилга юм. Энэ барилга нь ордон харш байгуулахад хэрэглэдэг тоосгоны "уг материал", "үйлдвэрлэх үйл явц", "ашиглалт” зэрэг өөр өөр үйл явцыг гурван түвшинд бүрэн харуулсан ба Янчэн нуурын эрэг дэх маш энгийн материал болох шар шавар нь хэрхэн хаан язгууртны ордон харш байгуулахад хэрэглэдэг тусгай материал болсон үйл явцыг дэлгэн танилцуулсан байдаг. Энэхүү тоосго шатаах зуухны гал 600 жилийн турш унтраагүй бадарсаар байгаа бөгөөд тоосгоны хамгийн анхны үйлдвэрлэлийн арга барил, үйлдвэрлэлийн мөчлөгийг одоо ч дагаж мөрдсөөр байна. Мөн өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн хадгалагдаж байгаа хаан язгууртны ордон харш байгуулахад зориулагдсан тоосго шатаах зуухны үлдэгдэл болжээ. Өдгөө зуухыг ашиглан тоосго үйлдвэрлэж болох тул "Амьд соёлын биет бус өв" гэж нэрлэгдсэн. 2006 онд тус тоосго шатаах зуухыг соёлын эд зүйлсийг хамгаалах нэгжээр бүртгүүлж, мөн тухайн онд тоосго үйлдвэрлэлийн үйл явцыг Хятадын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд оруулсан байдаг. 

Найруулагч:БАЯНМӨНХ, Д. МӨЧИР, Э. ТЭРГҮҮН
Эх сурвалж:смт
Мэдээ үзсэн:4534
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7