Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад- Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны форум болов

Хятад- Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны форум боллоо

  Бээжин хотноо 06-р сарын 29-ний өглөө Хятад-Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ үг хэлж, Хятадын худалдааг дэмжих нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Чэнь Жяьань уг арга хэмжээг тэргүүлж, мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Жинь Личюнь, Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Хүрэлбаатар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Амр-Түвшин нар оролцож үг хэллээ.

Чэнь Жяьань:

-тХятад, Монгол хоёр улс бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөршүүд, бие биедээ тусалдаг сайн хөршүүд, сайхан харилцаатай сайн найзууд юм. Хоёр тал аж үйлдвэрийн бүтэц, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны агуу чадавхитай өөрийн давуу талтай. Хоёр тал стратегийн боомт байгуулах боломжийг ашиглаж, хоёр талын худалдааны хэмжээг өргөтгөн, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны солилцоог дэмжихэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байгаа бөгөөд Монгол Улсыг Хятадын олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээний анхны экспо болон бусад үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Л.Оюун Эрдэнэ:

- Хятад улс бол дэлхийд чухал удирдагч, эдийн засгийг дэмжигч улс бөгөөд Монгол Улс хятадтай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн дээр харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байна. Монголын тал Хятадын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг дэмжин, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, дэд бүтэц, ногоон хөгжил болон бусад салбарт хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжиж, аль болох түргэн хугацаанд прагматик үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Жинь Личюнь:

- Хятад, Монголын хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах нь тус тусын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад тус дөхөм болох төдийгүй нийт бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ач тустай.

Хүрэлбаатар:

- Монголын хөрөнгө оруулалтын салбар, хөрөнгө оруулалтын бодлогыг нарийвчлан танилцуулж, Монголын газар зүйн байршил, байгалийн баялаг, хууль эрх зүйн зөв тогтолцоо зэрэг нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн худалдаа, хөрөнгө оруулалтыг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой газар болж байна гэжээ. Хоёр талын бизнесүүд солилцоог бэхжүүлж, хамтын ажиллагааны илүү их зорилгод хүрнэ гэж бодож байна.

Амар-Түвшин:

- Энэ форум нь Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ-ийн Хятадад хийсэн айлчлалын үеэр эдийн засаг, худалдааг дэмжих чухал үйл ажиллагаа юм. Хятад, Монгол хоёр улс хамтран ажиллах өргөн орон зайтай бөгөөд цаашид хоёр орны бизнес эрхлэгчид худалдааны олон янз байдалдаа анхаарал хандуулж, хамтын ажиллагааны талбараа тасралтгүй өргөжүүлж, шинэ боломжуудыг хамтдаа бий болгоно гэдэгт найдаж байна.

Форумд уул уурхай, барилга, худалдаа, аялал жуулчлал, тээвэр, мал аж ахуйн болон бусад салбарын 300 гаруй Хятад улсын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид монгол улсын 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй нэг дор нэг удаа ярилцсан юм.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:cbdcc.org.cn
Мэдээ үзсэн:1522
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7