06-р сарын 29-ны өдөр, Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг Сүжөү аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордонд хүрч танилцлаа.

Сүжөү аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон нь Сүжөү аж үйлдвэрийн паркийн Архивын барилгын Д хэсэгт байрлана. Барилгын талбай нь 15 мянган хавтгай дөрвөлжин метр, үзэсгэлэнгийн талбай нь 12 мянган хавтгай дөрвөлжин метр болно.

Сүжөү аж үйлдвэрийн паркийг нээж, барьж байгуулснаас хойш эдийн засаг, нийгэм, хот байгуулалтын гол ололт амжилт, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг төвлөрүүлэн дэлгэн харуулж байна. Үзэсгэлэнгийн ордны нэгдүгээр давхарт Сүжөү аж үйлдвэрийн паркийн 20 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэнгийн тусгай талбайг байрлуулан, паркийн хөгжлийн түүх, барилгын ажлын ололт амжилтыг нарийвчлан харуулжээ.

Үзэсгэлэнгийн ордны 2-р давхарт Сүжөү аж үйлдвэрийн паркийн ерөнхий төлөвлөгөө, гол бүсийн төлөвлөлтийг харуулсан бол үзэсгэлэнгийн танхимын гуравдугаар давхарт Сүжөү аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийг тусгай босоо тайлбартайгаар үзүүлж, "Миний цэцэрлэгт хүрээлэн миний гэр", "Экологийн парк" зэрэг найман гол агуулга бүхий хэсэгтэйгээр төлөвлөжээ.


































































