"Хятадад уулзъя • Шинэ зуунтай танилцъя" Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагын баг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Наньтун хотын зүүн өмнөд хэсэгт орших Хаохэ голын эрэгт байрладаг Наньтун музейд хүрч сурвалжлагын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэв.

Наньтун музей нь Наньтун хотын зүүн өмнөд хэсэгт орших Хаохэ голын эрэгт байрладаг. Хятадуудын үүсгэн байгуулсан анхны музей бөгөөд 1905 онд орчин үеийн эх оронч, аж үйлдвэр эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч Жан Жянь үүсгэн байгуулжээ. Тус музей нь эртний Хятадын цэцэрлэг ба орчин үеийн музейг нэгтгэж, үндэстний онцлогийг шинжлэх ухааны агуулгатай хослуулсан, "Цэцэрлэг, музейг нэгтгэсэн" хотын цэцэрлэг маягийн иж бүрэн музей бөгөөд Хятадын музейн хөгжлийн түүхэнд чухал ач холбогдолтой юм.
Нантун музей нь ая тухтай тээвэр, үзэсгэлэнт байгаль, түүхэн өвөрмөц барилгууд, соёлын баялаг дурсгалт эд зүйлс, гүн соёлын өвтэй. Хүмүүсийн зочлох, суралцах, аялах, амрах хамгийн тохиромжтой газар юм. Музей нь "Дөрвөн дүүрэг, нэг суваг"-ийн үндсэн загварыг бий болгожээ. Төв болон хойд хэсэгт түүх, соёлын нөөцийн бүс, Хаонань хаус хуучин оршин суух бүс, баруун хэсэгт агуулахын бүс, өмнө хэсэгт хөгжлийн шинэ бүс ба шинээр барьсан орчин үеийн үзэсгэлэнгийн танхим-Зүүн хэсгийн гол дагуух үзэсгэлэнт соёлын суваг болно. Одоогийн байдлаар Наньтун музей нь үндэсний 4А зэрэглэлийн түвшний үзэсгэлэнт газрыг бий болгож байна. Төлөвлөлт, бүтээн байгуулалтын дагуу Бүх Хятадын соёлын гол эд зүйлсийг хамгаалах нэгж, орон нутгийн цогц музей, соёл, аялал жуулчлал, зугаа цэнгэл үйлчилгээг нэгтгэсэн шинжлэх ухаан мэргэжлийг түгээх паркийн гурван мөн чанарыг бүрэн тусган, музейн нэгдүгээр танхимын түүхэн хэв маягийг дахин хэвшүүлнэ.

Хаонань хаус бол Жан Жяны Нантун хот дахь анхны оршин суух газар бөгөөд 1914 онд баригдсан юм. Хятадын орчин үеийн Наньтунгийн алдарт архитектор Сүнь Жи Шя дизайнаар ажилласан бөгөөд Хятадын орчин үеийн барууны уран барилгын урлагийг шингээж авсан сонгодог бүтээл юм. 1926 онд Жан Жянь энд нас баржээ.

Хаонань хаус нь урд зүг рүү харсан, өвөрмөц хэв маягтай, сүр жавхлантай дөрвөн давхар англи маягийн барилга юм. Хамгийн доод давхарт газар доорх өрөө, 2-р давхрын дунд нь хурлын танхимтай бөгөөд Жан Жяны өөрийн биеэр бичсэн хос уянгатай. Хоёр талд хурлын танхим, нарийн бичгийн даргын өрөө байдаг. Мөн "Жан Жяньны ололт амжилтын үзэсгэлэн" дэлгэгддэг. 3-р давхрын дунд хэсэгт том зочны өрөө, хоёр талд нь Жан Жяны унтлагын өөрөө болон хүү Жан Шяорүөгийн унтлагын өрөө, номын өрөө, төгөлдөр хуурын өрөө, хоолны өрөө байдаг. 4-р давхарт нь дулаалгын давхарга юм. Хаонань хаусын өмнө Жан Жяны өөрөө тарьсан хоёр вистериа цэцэг байдаг. Зүүн талд нь ягаан өнгөтэй вистериа цэцэг тарьсан бол баруун талд нь цагаан өнгөтэй вистериа цэцэг тарьжээ. Энэ нь 100 орчим жил болж байгаа бөгөөд жил бүрийн хаврын улирлын 3, 4-р сард цэцэглэж, жуулчдын сонирхлыг их татдаг байна.

2020 оны 11-р сарын 12-ны өдөр Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Наньтун музей болон Жан Жяны оршин сууж байсан хуучин газарт ирж, Хаонань хаус дахь Жан Жяны аж амьдралын тухай үзэсгэлэнг үзэж сонирхов. Мөн тэрээр Жан Жяны ажил үйлс хүмүүжил ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн бөгөөд “Наньтун музей болон Жан Жяны оршин сууж байсан хуучин газрыг эх оронч хүмүүжлийн бааз болгон ашиглаж, хувийн бизнес эрхлэгчид болон залуучуудыг хүмүүжүүлж, нийгмийн хариуцлагын ухамсрыг дээшлүүлж, "дөрвөн өөртөө итгэх итгэл"-ийг бэхжүүлэх хэрэгтэй” гэж тэмдэглэсэн байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж тус музей нь эх оронч хүмүүжлийн баазын эерэг үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэхээр бүх хүч чадлаа дайчлан төслийг хэрэгжүүлж байна.



































































