Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Экологийн орчны хамгаалалтын жишээ үзүүлэх бүсийн тухай танилцъя

Таван уулын бүсийн Экологийн орчны хамгаалалтын жишээ үзүүлэх бүстэй танилцъя.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг Таван уулын бүсийн экологийн орчны хамгаалалтын үлгэр жишээ бүсэд  06-р сарын 30-ны өдөр очиж ажиллав.

Таван уулын бүс /Жюнь Шань, Жянь Шань, Лан Шань, Ма Ань Шань, Хуан Ни Шань таван уул/ нь хойд талаараа Наньтун хот, өмнөд талаараа Хөхмөрөний голын зэргэлдээ оршдог. Голын дагуу нийт 14 км орчим эргийн шугамтай. Түүхэнд уг бүс нутаг нь хуучин боомтын бүс, аж үйлдвэрийн парк, оршин суугчдын хороолол, байгалийн үзэмжийн бүс зэрэг олон чадавхтай бүс нутаг байсан учир бохирдлын асуудал хурцаар тавигдсаар иржээ. 2016 оноос хойш Наньтун хотын Намын хороо, Засгийн газар ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Хөхмөрөний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах чухал зааварчилгааг сайтар хэрэгжүүлэн, "Байгаль орчныг хамгаалахыг эдийн засгийн бүтээн байгуулалтаас чухалд үзэх” гэсэн зарчмын дагуу Таван уулын бүсийн экологийн нөхөн сэргээлтийн ажлыг бүх талаар эхлүүлжээ. Үүнд: Бохирдол ихтэй 203 аж ахуйн нэгж болон төрөл бүрийн 162 жижиг завь /айл/-ны үйл ажиллагааг зогсоож, 65000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хууль бус барилгыг нураасан байна. Мөн гол дагуух боомтуудын ачаа тээвэрлэх үйл ажиллагааг зогсоож, 12 км голын эргийн шугамыг сэргээн засаж, шинээр нэмэгдсэн ойн талбайн хэмжээ 6 хавтгай дөрвөлжин километр болж, ойн бүрхэвч 80 гаруй хувьд хүрсэн байна. 2018 онд Ланшань үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдав.

 2020 оны 11-р сарын 12-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Таван уулын бүсэд ажиллаж, Наньтун хотын экологийн ногоон коридор байгуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Бинжяны байгаль орчны хамгаалалтын байдлыг магтан сайшаасан байна. Наньтун хот Таван уулын бүсэд дарга Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааны бодит дүр төрхөөр харуулсан боловсролын баазыг байгуулж, экологийн үнэ цэнийг гүнзгий судлахад хичээсэн байна. Энэхүү баазад Таван уулын бүсийн байгалийн шинжлэх ухааны музей, Юйлөү, Жүншань цаг уурын ажиглалтын газар зэрэг сэдэвчилсэн үзэсгэлэнгийн танхимууд зохицуулж, Хөхмөрөнийг хамгаалах сэдэвт үзэсгэлэн, дөрвөн улирлын цэцгийн үзэсгэлэн, соёлын аялал жуулчлалын наадам зэрэг 120 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 7 сая орчим хотын иргэд болон жуулчдыг хүлээн авчээ. Үүний зэрэгцээ Таван уулын бүс орчмын экологийн нөхөн сэргээлтийг жишиг болгон авч, гол болон эрэг дагуух 446.8 километр урттай экологийн ландшафтын бүсийг өндөр стандартын дагуу барьж байгуулж байна. Энэхүү экологийн ландшафтын бүсийг 2023 оны эцэс гэхэд байгуулж дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд Наньтун хотын бас нэгэн нэрийн хуудас болж хөгжих нь гарцаагүй юм.

Найруулагч:БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:4526
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7