Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүсэд ажиллав

Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүсэд ажиллав.

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүсэд  06-р сарын 30-ны өдөр ажиллав.

 Люйси боомт нь Хөхмөрөний далайд цутгах хэсэгт оршдог бөгөөд гол болон далайтай холболдож, Шанхай хоттой ч ойрхон байдгаараа онцлог ажээ. Уг боомт нь гүн усны эргийн шугамтай, газрын нөөц баялаг бүхий голын эргийн боомтуудын нэг билээ. Мөн Хятадын "Бүс ба зам" стратеги болон Хөхмөрөний гурвалжин хойгийн бүс нутгийн нэгдсэн хөгжлийн стратегийн чухал боомт болно. Жянсү мужийн чингэлэг тээвэрлэх боомтын дотор цаг хугацаагаар эрт байгуулагдсан Люйсы боомт нь "Дэлхийн жишигт нийцсэн боомт байгуулах, 100 тэрбум ам.долларын боомтын салбарыг хөгжүүлэх, орчин үеийн олон улсын боомт барих" ерөнхий зорилгод анхаарлаа хандуулж, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг чухалд үзэн, боомт, хот, аж үйлдвэрийн цогц хөгжлийг нэгтгэн дэмжиж иржээ. Наньтун дахь Хөхмөрөний дагуух үйлдвэрүүдийг шилжүүлэх, Хөхмөрөний эдийн засгийн бүсийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг үзүүлэх ажилд хүчин чармайлт гаргаж, Хөхмөрөний эдийн засгийн бүс дэх гол ба далай тэнгисийг хосолсон тээврийн боомтын шинэ загварыг байгуулахыг зорилго болгосон байна.

 2008 онд Люйсы боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Голын эргийн бүс, газрын нөөц баялгийг бүрэн ашиглахын тулд голыг тойрсон томоохон усан онгоцны зогсоолуудыг шинэчлэн байгуулжээ. Эдгээр зогсоолууд нь ерөнхийдөө далавч хэлбэртэй байрлаж, 6 км салаа сувгаар төлөвлөгдсөн 100 мянган тонны усан онгоц аялж болох усан замтай холбогддог. Нийт талбай нь 33000 гаруй мү-д хүрч, 50000-100000 тонн жинтэй 60 гаруй усан онгоцны зогсоол барих боломжтой ажээ.

 Люйсы боомтын эдийн засгийн хөгжлийн бүс нь үндэсний  бодлого, Хөхмөрөний гурвалжин хойг, "Да Тунжөү булан”-гийн олон төрийн бодлогын дагуу боомтын өөрийн аж үйлдвэрийн суурийг нэгтгэж, шинэ технологи, шинэ үйлдвэр, шинэ хэлбэр, шинэ загваруудыг бий болгон бүтээн байгуулахаар хичээж, аж үйлдвэрийн бөөгнөрөл, оновчтой байдал, өндөр түвшний хөгжлийг дэмжихэд анхаарал хандуулжээ. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн орон зайн төлөвлөлтийг идэвхтэй өргөжүүлж, Хөхмөрөний гурвалжин хойг дахь боомтуудыг хөгжүүлэх шинэ загвар, шинэ жишиг болж хөгжих ажлыг урагшлуулжээ. Одоогийн байдлаар эдийн засгийн бүсэд шинэ бичил шилэн материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, боомтын логистик, загас агнуурын боомтын эдийн засаг, соёлын аялал жуулчлалын салбарын кластерууд анх бий болсон. Үүний зэрэгцээ Жянсү Датан олон улсын Люйсы цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ХХК, Гуанхүй эрчим хүчний нэгдсэн логистикийн хөгжлийн ХХК, Хуафэн микрофибр материалын ХХК болон бусад салбарын жишиг компаниуд хурдацтай хөгжиж, орон нутгийн иж бүрэн байдлыг дээшлүүлэхийн дээр эрчим хүч, цахилгаан хэрэгсэл, шинэ материал зэрэг салбаруудын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна. Нөгөөтээгүүр Ихай Жиньлүнюй хүнсний аж үйлдвэрийн парк, Вэйхуа боомтын машин, хүнд даацын тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэлийн бааз зэрэг тус бүр 10 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай хэд хэдэн томоохон аж үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа билээ.

Найруулагч:БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:4503
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7