Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг Чидүн олон улсын бар зургийн төвд 06-р сарын 30-ны өдөр очиж сурвалжилгын ажлаа үргэлжлүүлэв.

Хятадын Чидүн олон улсын бар зургийн төв нь Чидүн хотын ардын засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж, 2019 онд Жянсү мужийн хөгжлийн шийдвэрээр соёлын томоохон бүтээн байгуулалтын төсөлд нэрлэгдсэн олон нийтийн соёлын байгууламжийн төсөл болох юм. Бар зургийн төв нь Жянсү мужийн Чидүн хотын Хуан Пүжян замын 600 тоотод байрладаг бөгөөд Чидун бар зургийн хүрээлэн, Чидүн урлагийн музей, Чидун хотын бар зургийн музей, алдартай зураачдын урлангууд, усан тэмдэг хэвлэх лаборатор зэргээр бүрдэв.











































































