Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Янзы мөрний экологийн соёл иргэншлийн шинэчлэлийн төв

Янзы мөрний экологийн соёл иргэншлийн шинэчлэлийн төв

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг Янзы мөрний экологийн соёл иргэншлийн шинэчлэлийн төвд  07-р сарын 02-ны өдөр хүрч сурвалжилгын ажлаа үргэлжлүүлэв. 

 Янзы мөрний экологийн соёл иргэншлийн шинэчлэлийн төвийг Наньжин хотын Засгийн газар, Наньжин Их Сургууль хамтран санаачлан байгуулсан юм. "Ногоон технологийн инновац, авъяас чадвартай мэргэжилтэн хүмүүжүүлэх, ногоон болон нүүрстөрөгч багатай үйлдвэр, өндөр чанартай хөгжлийн судалгаа, шинжлэх ухаан, технологийн систем, механизмын шинэчлэлийн туршилтын талбар" гэсэн стратегийн байр суурийг баримталж, үр ашигтай, хамтран ажиллах технологийн инновацын шинэ тавцанг бий болгосон байна. 2021 онд тус төвийг Жянсү мужийн усны экологийн аюулгүй байдал, эрүүл мэндийн технологийн шинэчлэлийн төв болгон амжилттай баталсан. Тус төвийн ажил нь ногоон технологийн судалгаа, боловсруулалт, хэрэглээ, сурталчилгаа, аж үйлдвэрийн хөгжлийг холбон ажилладаг бөгөөд мөрөн голыг бүслэх, Хөхмөрөний экологийн нөхөн сэргээлт, ногоон аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад дахин ашиглах, өргөжүүлэх боломжтой "Жянсү загвар"-ыг бий болгож, Наньжиний үндэсний инновацын хотын тэргүүлэх бүтээн байгуулалт, Хөхмөрөний эдийн засгийн бүсийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

 Тус төв нь “Гурван хүрээлэн, хоёр тавцан, дөрвөн түшиг” гэсэн үндсэн цогц системийг барьж, ногоон болон нүүрстөрөгч багатай аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэнгүүд, эх сурвалжийн инновацын судалгааны хүрээлэнгүүд, ногоон элит инновацын хүрээлэнгүүд, олон нийтийн томоохон технологийн тавцангууд болон ногоон технологийн инженерийн тавцангуудыг голлон бүтээн байгуулсан. Стратегийн судалгааны төвүүд, хөрөнгийн сан, тээвэрлэгчийн экологи, системийн механизм зэрэг дөрвөн үндсэн түшигт тулгуурлан шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын өөрчлөлтийг сайжруулахад тусалж, Хөхмөрөний эдийн засгийн бүсийн өндөр чанартай бүтээн байгуулалтад байгууллагын хангамж, техникийн дэмжлэг үзүүлдэг.

Найруулагч:БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:4563
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7