Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх Европ, Хятадын дээд түвшний IV хэлэлцээг зохион байгуулав

Дин Шюйшян болон Европын комиссын гүйцэтгэх дэд дарга Тиммерманс нар Байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх Европ, Хятадын дээд түвшний IV хэлэлцээг зохион байгуулав.

Дин Шюйшян болон Европын комиссын гүйцэтгэх дэд дарга Тиммерманс нар Байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх ЕХ, Хятадын дээд түвшний  IV хэлэлцээг 07-р сарын 04-ний өдрийн үдээс хойш зохион байгуулав.

Дарга Ши Жиньпин энэ оны 04-р сард Европын комиссын дарга Урсула фон дер Лейен уулзаж, ногоон түншлэлийг гүнзгийрүүлэх зэрэг сэдвээр өргөн хүрээнд зөвшилцөлд хүрсэн байна. Бид хоёр талын удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, илүү үр дүнд хүрэхийн тулд Хятад, Европын байгаль орчин, уур амьсгалын хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжилд илүү их хувь нэмэр оруулах ёстой.

Дин Шюйшян хэлэхдээ "Хятад улс экологийн байгаль орчныг хамгаалах,уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн ач холбогдол өгч, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дорвитой дэмжиж, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг оргил үеэс нь буруулах, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг саармагжуулах зорилгоо биелүүлэхийн тулд хэд хэдэн томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хятад улс Европтой байгаль орчин, уур амьсгалын асуудлаарх Дээд түвшний яриа хэлэлцээний үүргийг илүү сайн гүйцэтгэх, цаашид зөвшилцөл байгуулах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг баяжуулах, өргөжүүлэх, Хятад-Европын харилцааг хөгжүүлэхt; илүү орон зайг нээхэд бэлэн байна. Прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сэргээгдэх эрчим хүч, ногоон болон нүүрстөрөгч багатай технологи, нүүрсний зах зээл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн орчныг хамгаалах гэх мэт хамтын ажиллагааны чадавхыг олж авах, илүү шинэ хамтын ажиллагааны өсөлтийн цэгүүдийг бий болгоход гол анхаарлаа хандуулна. Хүрээлэн буй орчин, уур амьсгалын олон талт үйл явцыг хамтдаа дэмжин, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар чуулганы амжилтыг ахиулж, Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын 15 дугаар чуулганы үр дүнг хэрэгжүүлэн, дэлхий дээр амьдрах нийгмийг цогц байдлаар төлөвшүүлэхэд хамтран ажиллах ёстой" гэжээ.

Тиммерман онцлохдоо "Цаг уурын өөрчлөлтөд дэлхий дахинд хариу арга хэмжээ авахад Европ, Хятад хоёр чухал үүрэг гүйцэтгэж байна. Европын тал Хятадтай уур амьсгалын өөрчлөлт, эргэлтийн эдийн засаг, биологийн төрөл зүйлийн хадгалалт болон бусад салбарыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн байгаль орчин, уур амьсгалын засаглалыг удирдахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:1391
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7