Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Бүс ба зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны үр дүн бүх талын ач тусыг хүртэнэ

”Бүс ба зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны үр дүн бүх талын ач тусыг хүртэнэ.

“Бүс ба зам” санаачилга нь "Торгоны зам"-ын сүнсийг өвлөн авч, энх тайвныг сахин, эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт худалдааны хөгжлийн шинэ алсын харааг тоймлон өгүүлж байна. "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хүрээнд Хятад болон холбогдох орнууд хөгжлийн стратегийн боомтыг бэхжүүлж, нээлттэй байдал, хамтын ажиллагааны талаарх зөвшилцлийг өргөжүүлсэн бөгөөд энэ нь хамтын ирээдүйтэй илүү ойр дотно нийгмийг цогцлоон байгуулахад тустай юм.

”Бүс ба зам” санаачилга нь сүүлийн 10 жилд дэлхийн хамгийн чухал нийтийн ажиллагааны нэг бөгөөд энэ нь улс орны хөгжил, тэр ч байтугай дэлхийн эдийн засгийн хэв маягид чухал нөлөө үзүүлсэн юм. Хятад улс хамтран ажиллах санал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн ирээдүйн тухай санааширалд үндэслэж байна. Өнөөгийн дэлхий ертөнц шилжилт, өөрчлөлтийн эгзэгтэй үед тулгарч байна. "Бүс ба зам" хамтын бүтээн байгуулалт нь бүх талын хэрэгцээг хангаж, цаашид хүн төрөлхтний хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах болно.

“Бүс ба зам” санаачилга нь саадгүй худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд тусалдаг хамтын санаачилга юм. Эртний "Торгоны зам" нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том худалдааны замуудын нэг байсан юм. “Бүс ба зам” санаачилга нь "Торгоны зам"-ын сүнсийг өвлөн авч, энх тайвныг сахин, эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт худалдааны хөгжлийн шинэ алсын харааг тоймлон өгүүлдэг. "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны үр дүн бүх талын ач тусыг хүртээж байна. Бүх талууд дэд бүтэц, зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь улс орнуудын хоорондох хүмүүс, бараа бүтээгдэхүүн, капиталын урсгалыг хөнгөвчлөхөд тусалж байна. "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хүрээнд Хятад болон холбогдох орнууд хөгжлийн стратегийн боомтыг бэхжүүлж, нээлттэй байдал, хамтын ажиллагааны талаарх зөвшилцлийг өргөжүүлсэн бөгөөд энэ нь хамтын ирээдүйтэй илүү ойр дотно нийгмийг цогцлооход  тус дөхөм болж байна.

Өнөөгийн дэлхийд худалдааны протекционизм ид өрнөж, хүйтэн дайны сэтгэлгээ эргэн ирж, хөрш хоорондоо ойшоохгүй байх үзэгдэл хэвийн үзэгдэл болж байна. Хятадын үзлээр бүх хүн төрөлхтөн нэг том завиар мордож байгаа  бөгөөд бүх хүмүүс, бүх улс орнууд хамтдаа урагшлахад түншүүд болдог юм. Дэлхий дахинд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулахад бүх улс орон үүрэг хариуцлагаа хуваалцах ёстой. Ганц ч улс бүх асуудлыг дангаараа шийдэж чадахгүй юм. Хятад улс энх тайван, хөгжлийн талд, нээлттэй, хамтын ажиллагааны талд бат зогсож байна. “Бүс ба зам” санаачилгыг хамтран барих замаар харуулсан эв нэгдэл, хамтын ажиллагааны сэтгэлгээ нь Хятадын уламжлалт соёлын мөн чанар, өнөөгийн эрин үеийн бодит байдлыг хослуулсан загвар бөгөөд илүү сайхан ирээдүйг цогцлоохын төлөө бүх улс орон илүү их хүч хөдөлмөрийг нэгтгэж байна. Зөвлөлдөх, хамтран байгуулах, хуваалцах зарчмыг баримтлан "Бүс ба зам"-ын орнууд улс төрийн харилцан итгэлцлийг хамтдаа бий болгож, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ард түмний солилцоог өргөжүүлж, хөгжлийн боломжуудыг хамтдаа хуваалцаж байна. Энэ нь мөн энэ санаачилга дэлхий даяар түгээмэл байгаагийн чухал шалтгаан юм.

“Бүс ба зам” санаачилгыг хамтран байгуулснаар Болгарт авчирсан ашиг тус бодитой юм. Болгарын тараг, дарс, сарнайн бүтээгдэхүүн болон бусад тусгай бүтээгдэхүүнийг хятад хэрэглэгчдийн хайр улам ихээр хүлээж байна. Сүүлийн жилүүдэд Болгар, Хятадын эдийн засаг, худалдааны харилцаа улам бүр ойртож, хүмүүс хоорондын солилцоо улам ойртсоор байна. Болгарын Пловдив хөдөө аж ахуйн их сургуулийн Лүбан ажлын байр нь Болгарын мэргэжлийн болон техникийн болвосон хүчнийг бэлтгэж, Болгар, Хятадын боловсролын хамтын ажиллагааны загвар болсон байна.

Би өнгөрсөн зууны 80-аад оноос хойш Хятадад анхаарлаа хандуулж байна. Хятадын хурдацтай хөгжил, дэвшил, олон улсын нөлөө дэлхийг маш ихээр өөрчилсөн. Би "Бүс ба зам" санаачилгын хөгжлийн үзэл баримтлалтай санал нэг байгаа бөгөөд “бүс ба зам”-ын санаачилгын үр дүнд бий болсон хөгжлийн үр дүнг бүхэлд нь нүдээр үзсэн учраас 2017 онд Болгарын "Бүс ба зам" үндэсний холбоог байгуулах санаачилга гаргасан. Энэхүү холбоог байгуулах анхны зорилго нь илүү олон Болгарчуудад “Бүс ба зам” санаачилгыг ойлгож, дэмжихэд нь туслах явдал юм. Сүүлийн хэдэн жилд цар тахал нөлөөлсөн хэдий ч Холбоо нь Болгарын бизнес, соёл, эрдэм шинжилгээний болон бусад өөр салбарын илүү олон мэргэжилтний идэвхтэй дэмжлэг, оролцоог татсан байна.

Энэ жил "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Энэхүү санаачилга нь үзэл баримтлалаас эхлээд практикт бий болсон бөгөөд оролцогч түншүүдийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь Хятад улс олон улсын хамтын ажиллагаанд улам их хувь нэмэр оруулж байгааг үнэхээр харуулж байна. Бид Хятадад илүү их амжилт гаргахыг тэсэн ядан хүлээж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулахад хамтран ажиллах нь улс орны хөгжилд илүү их түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Найруулагч:Ш.Цогзолмаа
Эх сурвалж:http://www.news.cn/
Мэдээ үзсэн:1501
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7