“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Эргүнэ намгархаг газрын цэцэрлэгт 07-р сарын 12-ны өдөр очиж ажиллав.
Эргүнэ намгархаг газрын цэцэрлэг нь 2006 онд баригдсан мөртөө үндэсний АААА зэрэглэлийн аялал жуулчлалын газар юм. Одоогийн байдлаар Ази тивийн өндөр өргөрөг, нам дор газар, модлог ургамал хамгийн элбэг байдаг намгархаг газрын систем юм. “Азидаа анхдагч" намгархаг газар гэдгээрээ алдартай. Тус цэцэрлэг нь Их хянган давааны баруун хормойд байрладаг, хас бүс шиг Гэгээн гол цэцэрлэгийн дундуур угалзлан урсаж байна. Мөн энэхүү цэцэрлэг гол мөрний намгархаг газар, өвслөг намгархаг, ойн намгархаг газар, намгархаг тал зэрэг олон төрлийн намгархаг газартай, маш олон хээрийн амьтан ургамалтай.

































































